Zara брэнд Орос дахь бизнесийн үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ
2022, 3 сарын 6. 14:460

Испанийн хувцас загварын салбарын Inditex компани Украиныг эзлэн түрэмгийлсэн ОХУ дахь Zara брэндийн 502 дэлгүүрээ хааж, онлайн худалдаагаа зогсоох болсноо мэдэгдлээ.

Inditex компани мэдэгдэлдээ, "Одоогийн нөхцөл байдалд ОХУ-д үйл ажиллагаа явуулах нь бизнесийн орчны найдвартай байдлыг баталгаажуулж чадахгүй хэмээн үзэж бизнесээ түр хугацаагаар зогсоож байна" хэмээн онцолсныг Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлжээ.

Тус компанийн мэдээлснээр Орос дахь борлуулалт нь олон улсын бизнесийн үйл ажиллагааны ашгийн (EBIT) 8.5 орчим хувийг эзэлдэг аж.

Inditex-ээс гадна өөр олон дэлхийн хэмжээний салбар салбарын томоохон компаниуд Орос дахь бизнесийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг ээлж дараалан гаргасаар байгаа билээ. Тухайлбал өнгөрөгч 3-ны өдөр Nike компани Орос дахь бүх дэлгүүрээ түр хаах болсноо зарласан бол дэлхийн хамгийн том тавилга үйлдвэрлэгч Ikea мөн ьус улс дахь бүхий л дэлгүүрээ хааж байгаагаа мэдэгдсэнээс гадна Орос, Беларусь улсаас түүхий эд, бараа бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоох болсноо цохон тэмдэглэсэн юм.

Түүнчлэн Шведийн хувцас загварын салбарын H&M компани Орос дахь борлуулалтаа одоогоор бүрэн зогсоогоод байгаа бол Apple, Netflix, Walt Disney, Intel, Ford, Boeing, General Motors зэрэг томоохон компаниуд ч мөн тус улс дахь бизнесийн үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15