Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь авиа компаниудад нөлөөлөх болжээ
2022, 3 сарын 10. 14:260

Украин улсад үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд олон улсын зүгээс ОХУ-ын газрын тос, байгалийн хийнд хориг тогтоож, дэлхий дахинаа шатахууны үнэ өссөнөөр авиа компаниудад шууд нөлөөлөх болжээ. Улмаар зарим компани нислэгийн тоогоо танах хүртэл арга хэмжээ авах болсон байна.

Галф Коүст гэх агаарын хөлгийн түлш нийлүүлэгч компанийн хувьд л гэхэд сүүлийн 14 сарын хугацаанд шатахууны үнэ хоёр дахин өссөн гэж мэдэгдсэн бөгөөд энэ он гарсаар түлшний үнэ даруй 30 гаруй хувиар нэмэгдсэн гэнэ.

Авиа компаниудын хувьд орлогынхоо гуравны нэгийг шатахуунд зарцуулдаг тул шатахууны үнэ нэмэгдэх нь томоохон асуудал юм.

Үйл явдлын хүрээнд Аляска Эйрлайнсын зүгээс 2022 оны эхний хагаст төлөвлөсөн нийт нислэгийнхээ 3-5 хувийг цуцлах болсноо мэдэгдэж, нэг галлон түлшийг 2.60-2.65 ам.доллароор худалдан авч байгаагаа тайлбарлажээ. Энэ нь тэдний тооцож байсан үнээс даруй 10-15 центээр их дүн юм.


Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28