ОХУ: Хориг тогтоосон ч манай газрын тос, байгалийн хийг авах орнууд хангалттай бий
2022, 3 сарын 11. 17:280

Кремлийн өндөр албан тушаалтны мэдэгдсэнээр, Украины булаан эзлэлтийн хариуд барууныхан тэдний эсрэг хориг тавьсан ч Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авах орнууд хангалттай бий гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын пүрэв гарагт хэлснээр, тэд хэнийг ч өөрсдийнх нь газрын тос, байгалийн хийг ав гэж шахахгүй бөгөөд хэрэв хэрэглэгчид өөр түнштэй хамтарч, тэднээс газрын тос, байгалийн хийгээ авах болбол энэ нь нээлттэй асуудал, бидэнд хангалттай зах зээл байгаа хэмээсэн байна.

Түүний ингэж мэдэгдэх болсон шалтгаан нь Европ ОХУ-аас байгалийн хий татан авах хэмжээгээ бууруулах гэж хичээх болсонтой холбоотой гэнэ.

Улс орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг олон төрлийн хориг тавих болсноор энэ долоо хоногийн эхэн гэхэд дэлхий дахинаа газрын тосны үнэ 2008 оноос хойших хамгийн дээд үнэд хүрч, Европ тивд байгалийн хийн үнэ түүхэн дээд үнээр худалдаалагдах болсон юм. Үүний хүрээнд ерөнхийлөгч Владимир Путин, “Бид гол худалдан авагчдадаа нийлүүлэх ёстой бүх л бараагаа нийлүүлж байгаа. Харин үнэ өсөж байгаа нь бидний буруу биш” гэж мэдэгджээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
2
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00