Энэтхэг улсад инфляц сүүлийн 8 сарын хамгийн өндөр түвшинд хүрчээ
2022, 3 сарын 15. 12:330

Орос, Украины дайнаас үүдэн түүхий эдийн нийлүүлэлт тасалдсанаар Энэтхэг улсад инфляц сүүлийн 8 сарын хувьд хамгийн өндөр түвшиндээ хүрчээ.

Тус улсын Статистикийн яамнаас даваа гарагт мэдээлснээр өнгөрөгч сарын хэрэглээний үнэ 2021 оны мөн үетэй харьцуулахад даруй 6.1 хувиар өссөн байна.

Энэ нь Блумберг агентлагаас нийтэлсэн эдийн засагч нарын таамгаас ч давсан үзүүлэлт юм. Улмаар дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдлаас болж Энэтхэгийн Төв банк эдийн засгийн өсөлт, инфляцын урьдчилсан тооцоогоо эргэн харах болжээ.

Инфляцыг бууруулахын тулд Төв банкнаас бодлогын хүүг өсгөх магадлал бага хэдий ч бодлого боловсруулагч нараас эдийн засгаа сэргээх үүднээс бодлогын хүүг нэмэхийг шахах нь гарцаагүй юм.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04