Инфляцын өсөлттэй тэмцэх үүднээс Английн банк бодлогын хүүгээ өсгөлөө
2022, 3 сарын 18. 13:030

Их Британи улсад инфляцын түвшин тасралтгүй өсөж байгаатай холбогдуулан Английн банк арван-хоёрдугаар сараас хойш гурав дахь удаагаа бодлогынхоо хүүг өсгөлөө.

ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэн тус улсад газрын тосны үнэ сүүлийн 13 жилийн хугацаанд байгаагүй өндөр үнэд хүрсэн тул тэд инфляцыг хяналтдаа оруулах зорилгоор пүрэв гарагт бодлогын хүүгээ 0.75 хувиар өсгөсөн байна.

Олон улсын зүгээс ОХУ-ыг эсэргүүцэн төрөл бүрийн хориг тавих болсноор дэлхий дахинаа инфляцын түвшин өсөж байгаа учир Их Британи, АНУ бодлогынхоо хүүг өсгөх арга хэмжээ авч байгаа юм.

Өнгөрөгч лхагва гарагт л гэхэд АНУ бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөсөн. Харин Европын Төв банк одоогоор бодлогын хүүгээ өсгөөгүй ч эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөөг түр хугацаанд азнах болсон байна. Гэвч нөхцөл байдал улам хүндэрвэл төв банкнууд бодлогынхоо хүүг өсгөхөөс өөр аргагүйд хүрэх юм.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02