Болгар улс Газпромтой байгуулсан гэрээгээ сунгахгүй хэмээжээ
3 сарын 21. 17:521

Бямба гарагт Болгар улсын Санхүүгийн сайд Асен Васильевын мэдэгдсэнээр, тус улс Газпромтой байгуулсан гэрээгээ сунгахгүй хэмээжээ. Тэдний одоо үйлчилж буй гэрээ ирэх арван-хоёрдугаар сарын 31-нй өдрөөр дуусгавар болох юм.

Улмаар ноён Васильевын хэлснээр, “Одоогийн нөхцөл байдлаас үзвэл бидэнд Газпромтой хэлэлцээрийн ширээнд суух нөхцөл алга” гэсэн байна.

Түүний үзэж байгаагаар Болгар улсын хувьд Газпромын байгалийн хийг орлуулах өөр боломж байгаа гэнэ. Тодруулбал, Болгар улс транс-Балканы хийн хоолойгоор дамжуулан байгалийн хийгээ татаж болох юм. Учир нь тэдний хувьд ердөө 3 тэрбум куб метр байгалийн хий л шаардлагатай бөгөөд транс-Балканы хийн хоолой нь 20 тэрбум куб метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай ажээ.

Түүнчлэн транс-Балканы хийн хоолойгоос гадна Азербайжан улсаас ч байгалийн хий татах боломжтойг тэд дурдсан байна.

Харин мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Болгар улс байгалийн хийгээ өөр улсаас татаж болох ч үнийн хувьд харьцангуй өндөр үнээр худалдан авах ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
4
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
139.5.218.242
   /
3 сарын 21. 19:20

Үмхий нато хэлсэндээ л байгаарай даа.
Орос орон бол Агуу шүү

Онцлох мэдээ