Володимир Зеленський Nestlé компанийг ОХУ-д үйл ажиллагаа явуулж байгаад шүүмжилжээ
2022, 3 сарын 22. 12:150

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Швейцар улсын Nestlé компанийг ОХУ-д үйл ажиллагаагаа явуулсаар байгаад шүүмжилжээ.

Түүний хэлснээр, ““Сайн хүнс. Сайхан амьдрал” Энэ бол Nestlé-ийн уриа үг. Гэсэн ч танай компани ОХУ-ын зах зээлийг орхихоос татгалзаж байна. ОХУ-аас одоо ч зөвхөн манай улс гэлтгүй Европын орнуудад заналхийлэл ирж байгаа. Тэд бүр цөмийн зэвсгээр ч сүрдүүлж байна” хэмээж, Швейцар улсын ард иргэдэд хандсан байна.

Харин Nestlé-ийн зүгээс, “Бид ОХУ дахь үйл ажиллагаагаа эрс хумьж, гол бүтээгдэхүүнүүдээс бусад экспорт, импортоо ч зогсоосон. Бидний хувьд тус улсад хөрөнгө оруулалт хийхээ больсон бөгөөд бүтээгдэхүүний сурталчилгаа ч нийтлэхгүй байгаа. Одоо явуулж байгаа үйл ажиллагаанаас ч бид ашиг хүртэхгүй байгаа.

ОХУ-ын ард иргэдийг шаардлагатай хүнсээр хангаж байгаа нь бид үйл ажиллагаагаа урьдын адил явуулж байгаа гэсэн үг биш. Манай компани Украин улсад ч бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байгаа” гэжээ.

Nestlé компанийн хувьд ОХУ-д 7000 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02