ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мета, Фэйсбүүк, Инстаграмын логог үзүүлэхийг хоригложээ. Учир нь ОХУ-ын шүүхээс Мета Платформс компанийг тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм.
Түүнчлэн тэдний тухай мэдээлж байгаа тохиолдолд “ОХУ-д хориглогдсон байгууллага” гэж тэмдэглэх ёстой гэж заасан байна. Мөн ОХУ-д бүртгэлтэй сошиал медиа платформуудын жагсаалтаас ч Фэйсбүүк, Инстаграмыг хасах болжээ. Харин Мета Платформс компанийн хувьд ОХУ-д бүртгэлтэй гадаадын байгууллагын жагсаалтаас хасагдах ажээ.
Гэвч Метагийн нийлүүлдэг WhatsApp аппликэйшныг тус улсын нутаг дэвсгэрт хэрэглэх нь хориглогдоогүй юм.
Эх сурвалж: ТАСС