АНУ ЗХУ-ын үеийн агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийг Украинд нууцаар нийлүүлж байна
2022, 3 сарын 23. 0:571

Америкийн Уолл Стрит Журнал сонин орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр АНУ нь ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украинд хуучин ЗХУ байх үед үйлдвэрлэж асан агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн нууцаар нийлүүлж байгаа талаар онцлон нийтэлжээ.

ЗХУ-ын үед үйлдвэрлэж байсан уг зенитийн зэвсгийг анх тус улсын батлан ​​хамгаалах салбарын технологи, тэр дундаа ойрын тусгалын зенитийн пуужин болох SA-8 зэргийг судлах мөн цэргийн сургуулилтад ашиглах зорилгоор АНУ анх авч байжээ.

Украины зэвсэгт хүчний хувьд хуучин ЗХУ-ын зэвсгийн системийг сайтар мэддэг бөгөөд эдгээр нийлүүлж буй зэвсэг, технологийг үр дүнтэй ашиглана гэдэгт АНУ-ын зүгээс найдлага тавьж байгаа нь дамжиггүй.

Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Пентагон Украинд яг ямар төрлийн зэвсгийг нийлүүлсэн талаарх мэдээллийг тодруулахаас татгалзсан байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Украинчуудын аюулгүй байдал яг одоо юу юунаас илүү маш чухал байна. Пентагон нийлүүлсэн зэвсэг техникийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” хэмээн цохон тэмдэглэжээ.

Жо Байдены засаг захиргаа өнгөрсөн сард Украинд нэг тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх төлөвлөгөөг танилцуулсан билээ. Гэвч ОХУ-ыг өдөөн турхирахгүйн үүднээс тусламжийн хамрах хүрээг тодруулахаас мөн татгалзсан юм.

1994 оноос АНУ нь хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн пуужингийн системийг цуглуулж эхэлсэн талаар тус сонинд онцолсон байв. Тэдгээрийн зарим нь АНУ-ын зэвсгийн агуулахад хадгалаатай байгаа бол SA-8-ын хувьд хялбархан зөөж, ашиглах боломжтойгоороо тун давуу талтай аж.

Тус сонинд дурдаснаар АНУ-д алсын тусгалын агаарын довтолгооноос хамгаалах S-300 пуужин байгаа хэдий ч энэ удаад Украинд өгөхийг төдий л яараагүй байна.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
1
0
2
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
128.14.65.231
   /
2022, 3 сарын 23. 1:14

АНУ энэ дайныг удаан хугацаагаар үргэлжлүүлэх сонирхолтой учир Укрианд зэр зэвсэг нийлүүлж,(хүмүүнлэгийн тусламж биш) хутгаж бна

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41