Шри Ланка улс шатахуун түгээх станцуудаа цэргүүдээр хамгаалуулах болжээ
2022, 3 сарын 24. 17:130

Шри Ланка улсад хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, үүнээс үүдэлтэй хомстол үүссэнээр ард иргэд шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсгэн олон цагаар “оочерлох” болжээ.

Улмаар хэд хоногийн өмнө дараалалд зогсож байсан хүмүүс дунд асан, ахмад насны гурван иргэн нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тиймээс мягмар гарагт засгийн газрын зүгээс төрийн өмчит шатахуун түгээх станцуудад цэрэг байршуулах шийдвэр гаргажээ.

Үйл явдлын хүрээнд тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Рамеш Патиранагийн мэдээлснээр, “Цэрэг байршуулж байгаа нь ард иргэдэд туслах зорилготой болохоос хүний эрхийг хязгаарлах гэсэнгүй” гэжээ.

Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар, шатахуун түгээх станцын нэг насосыг 2 цэрэг харгалзах бөгөөд тэд түлш түгээх ажилд туслалцаа үзүүлэх юм.

Шри Ланка улсын хувьд энэ жилд төлж барагдуулах нийт 4 тэрбум ам.долларын өр байгаа ч Шри Ланка долларын үнэ унаснаар нөхцөл байдал энэ хэмжээнд хүрчээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41