Spotify ОХУ-ын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаагаа зогсоожээ
2022, 3 сарын 28. 9:580

Spotify компани ОХУ-ын засгийн газраас баталсан шинэ хуулиас шалтгаалж, тус улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахаа зогсоожээ.

Тэдний мэдэгдсэнээр, шинэ хууль нь тэдний ажилчид хийгээд сонсогч нарын аюулгүй байдалд заналхийлж байгаа тул ОХУ-д нийлүүлэх үнэ төлбөргүй үйлчилгээгээ бүрмөсөн зогсоох болсон гэсэн юм.

Spotify компанийн хувьд аль гуравдугаар сарын эхэнд Орос дахь оффисоо хаасан ч ард иргэдийг засгийн газраас хараат бус, бие даасан мэдээ, мэдээллээр хангах үүднээс тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоогоогүй байжээ. Тэдний мэдэгдэлд дурдсанаар, “Манай компанийн зүгээс ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулах нь найдвартай, бие даасан, тухайд бүсэд хамаатай мэдээллээр ард иргэдийг хангах нэн чухал арга зам гэж итгэсэн.

Харамсалтай нь саяхан баталсан хууль мэдээлэл хүртэх боломжийг хязгаарлаж, эрх чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэхийг хориглож, зарим төрлийн мэдээг шууд гэмт хэрэгт тооцох болсноор манай ажилчид, цаашлаад сонсогч нарыг ч аюулд оруулж байна” гэжээ.

Шинэ хуулийн тухайд тодруулбал, Орос, Украины нөхцөл байдлын тухай “худал” мэдээлэл түгээж, нийтэлсэн тохиолдолд урт хугацаанд хоригдох хүртэл л сонсож ч магадгүй болсон юм. Улмаар Блумберг, Нью Йорк Таймс болон СиЭнЭн зэрэг томоохон агентлагууд тус улсаас мэдээлэл хүлээж авахаа зогсоох болжээ. Мөн дэлхийн топ 5 сошиал платформын нэг ТикТок ч шууд дамжуулалт хийх болоод шинэ контент нийтлэхийг хязгаарласан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00