Sinopek корпораци энэ онд түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байна
2022, 3 сарын 29. 0:520

Азийн хамгийн том эрчим хүч, газрын тос, химийн концерн болох Хятадын төрийн өмчит China Petrolum & Chemical Corporation буюу Sinopec энэ онд түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөж байна гэж гадаадын томоохон хэвлэлүүд орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлэв.

Мөн өдөр Шанхайн хөрөнгийн биржид ирүүлсэн тайландаа Sinopec корпораци энэ онд 198 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 18 хувиар өсч байгаа бол 2013 онд хамгийн их буюу 181.7 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж байсан үеэс 9 хувиар өссөн үзүүлэлт болж буй юм.

Тус корпорацийн зүгээс "Энэ онд ч боловсруулсан газрын тосны эрэлт үргэлжлэн сэргэхийн дээр байгалийн хий, нефть химийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ" гэж таамаглаж байгаа аж. Гэвч геополитикийн эрсдэл, газрын тосны үнэ тогтворгүй байгаа нь хилийн чанад дахь бизнесийн хөрөнгө оруулалт, менежментэд нөлөөлж болзошгүй юм хэмээн нэмж онцолсон байна.

Өнгөрсөн онд Sinopec 71 тэрбум 210 сая юанийн цэвэр ашигтай ажилласан нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Харин энэ онд тус корпораци 281.2 сая баррель газрын тос олборлох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд тэд 279,76 сая баррель газрын тос олборлосон аж.

Геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед Хятадын засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулж байгаа ба 2025 он гэхэд газрын тосны олборлолтоо 200 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бол өнгөрсөн онд 2050 шоо метр байсан байгалийн хийн олборлолтыг энэ онд 2300 гаруй шоо метр болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02