Биткоины ханш эргэн өслөө
2022, 3 сарын 29. 9:480

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй криптовалют болох Биткоин арилжааны явцуу үе өнгөрч, мягмар гарагийн 09:30 минутын байдлаар нэг бүхэл Биткоины ханш 47,427.81 ам.долларт хүрчээ. Тийнхүү олон зүгээс тус криптовалютыг тун удахгүй 50,000 ам.долларт хүрнэ гэж итгэх болсон байна.

Биткоины ханш нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн 35,000-45,000 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол сүүлийн нэг долоо хоногийн дотор даруй 15,28 хувийн өсөлт үзүүлж, даваа гарагийн хамгийн өндөр үнэлгээ нь 47,583 ам.долларт хүрчээ. Улмаар Биткоины өсөлтийг дагалдан Эфериум 3,372.47 ам.доллар, Солана 108.60 ам.доллар, DOGE коин 0.1451 ам.долларт хүрч, өссөн юм.

Коппер дижитал хөрөнгийн биржийн судалгааны албаны дарга Фади Абоуалфагийн үзэж байгаагаар, энэ чигтээ Биткоин 52,000 ам.долларт хүрвэл цаашлаад 65,000 ам.доллар хүртэл төвөггүй өсөх гэнэ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41