АНУ: ОХУ-ын технологийн салбарт нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ
2022, 4 сарын 1. 12:080

АНУ-ын зүгээс Украинд халдан довтолсон ОХУ-ын агаарын тээвэр, усан тээвэр, электроникийн салбарын компани болон зарим хувь хүмүүсийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

АНУ-ын Сангийн яам орон нутгийн цагаар 31-ний өдөр мэдэгдэхдээ уг шинэ хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгч Микрон болон микро электроникийн эд ангиудыг экспортлогч 21 томоохон компани, аж ахуй нэгж, тэдгээрт хамаарал бүхий 13 хувь хүн хамрагдах болно гэж дурджээ.,

Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдэл хийхдээ “Орос Украины нутаг дэвсгэрт халдаад зогсохгүй, гэм зэмгүй энгийн иргэд рүү дайрч байна” хэмээн буруушаасан байна.

Блүүмберг агентлагийн мэдээлснээр, олон улсаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг даацтай авсаар байгаа хэдий ч тус улсын тэргүүн 20 баяны тал орчим нь хориг арга хэмжээний нөлөөнд өртөөгүй байгаа гэдгийг онцлов.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын засгийн газрын албаны хүн хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа АНУ-ын талаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлсээр байгаа ч Европын олон орон эрчим хүчний салбарт хориг арга хэмжээ авахаа хойшлуулсаар байна хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02