Ажлын ярилцлагын үеэр өөрийн зан чанарыг хэрхэн тодорхойлох вэ?
2022, 4 сарын 4. 14:540

Ажилд авахад хувь хүний ажлын туршлага, ур чадвараас гадна хандлага, зан чанар маш чухал хүчин зүйл байдаг билээ. Тиймээс өөрийн зан чанарыг зөвөөр тодорхойлон илтгэх нь ажил олгогч нарт сэтгэгдэл төрүүлэх нэгэн арга юм.

Тэгвэл бид танд ажлын ярилцлагын үеэр өөрийн зан чанарыг хэрхэн тодорхойлох аргыг зааж өгье.

1. Ажлын зараа судлах

Таны анкетаа илгээж буй ажлын байранд ямар төрлийн хатуу ур чадвар хэрэгтэйг судлахын сацуу ажлын зар дээрх зөөлөн ур чадваруудыг хаягдуулж болохгүй. Зар дээр дурдсан зөөлөн ур чадваруудаас өөрт тохирох хоёроос гурван ур чадварыг сонгож, өмнө нь ямар асуудлыг тухайн ур чадварынхаа тусламжтайгаар шийдвэрлэж байсан тухай товчхон ярьж өгснөөр та өөрийгөө тухайн орон тоонд тохирох хүн гэдгээ батлах юм.

2. Хөндлөнгийн хүний сэтгэгдлийг хавсаргах

Дан ганц өөрийгөө магтаад байх утгагүй учир хөндлөнгийн хүмүүс таныг юу гэж магтаж байсан тухай сэтгэгдлийг яриандаа хавсаргаж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, ажил олгогч танаас “Таны хамтран ажиллагсад таныг юу гэж тодорхойлдог вэ?” гэж асуувал “Манай дарга намайг сайн багийн тоглогч гэдэг. Бид нэг том төсөл дээр ажиллаж байхад би хувьдаа ажлын цагаа ч үл хайхран төслөө хугацаанд нь дуусгаж байсан юм” гэх мэт..

3. Түлхүүр үгээ зөв сонго

Хүний нөөцийн ажилтантай уулзаж байгаа тохиолдолд нийтлэг хэд хэдэн түлхүүр үгийг санаж байх хэрэгтэй. Жишээлбэл, бие даан ажиллах, багаар ажиллах, шинэ орчин нөхцөлд дасан зохицох, мэргэжлийн байх, хүндлэх зэрэг багтана. Эдгээрийг та өөрийн ярианд хавчуулж өгснөөр ажил олгогчид илүү сэтгэгдэл төрүүлнэ.

4. Шударга бай

Ярилцлагын үед ирсэн асуултуудад үнэнээр хариулах хэрэгтэй. Мэдээж төгс хүн гэж үгүй учир өөрийн алдаа дутагдлыг ч хүлээн зөвшөөрч, тэр л зан чанар дээрээ анхаарч байгаагаа хэлэх нь худлаа бүхнийг чаддаг, сайхан хүнээр өөрийгөө дүрслэхээс хавь илүү юм. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02