Форбес 36 дахь жилдээ Дэлхийн тэрбумтнуудын жагсаалт гаргаж, Элон Маск дэлхийн хамгийн баян эрхмээр тодорчээ
2022, 4 сарын 7. 10:380

Форбес сэтгүүлээс жил бүр “Дэлхийн тэрбумтнуудын жагсаалт” гаргасаар өдгөө 36 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Тэгвэл өнгөрөгч мягмар гарагт Форбес сэтгүүлийн 2022 оны тэрбумтнуудын жагсаалт гарчээ.

Жагсаалтад нийт 2668 тэрбумтан бүртгэгдсэн бөгөөд 236 хүн тэрбумтнуудын эгнээнд шинээр орж ирсэн байна. Тэдгээрийн дунд дуучин Рианна, реппэр Ye, Жэй Зи нар багтжээ.

Тодруулбал, дуучин Рианна нийт 1.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тус жагсаалтын 1729 дүгээрт бичигдсэн бол реппэр Ye буюу Кание Уэст 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын 1513 дугаарт бичигдсэн байна.

Харин жагсаалтыг Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Элон Маск нийт 219 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлсэн юм.

Улмаар тоон үзүүлэлтээр АНУ тэрбумтнуудынхаа тоогоор дэлхийг тэргүүлсэн бөгөөд БНХАУ нийт 607 тэрбумтантайгаар АНУ-ын дараа бичигджээ.

Жагсаалтад багтсан тэрбумтнуудын хөрөнгө нийлбэр дүнгээр 12.7 их наяд ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 400 тэрбум ам.доллароор буурсан үзүүлэлт болсон юм.


Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02