Дэд бүтцийн салбарын хамгийн том Build Mongolia 2022 үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
2022, 4 сарын 11. 9:530

Үзэсгэлэнгийн үеэр бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаас гадна үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг, компаниудын илтгэл тавигдана.

Build Mongolia 2022 үзэсгэлэн нь нэг талаар олон улсын нийлүүлэгчдэд Монголын дээрх салбаруудын хөгжлийг үнэлж дүгнэх, нөгөө талаар Монгол улсын эдийн засгийн чухал салбар болох зам, тээвэр, эрчим хүч, барилга, хот байгуулалтын салбарт дэлхийн шилдэг техник технологи, арга барилыг нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааны гүүр болох өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ жилийн хувьд Build Mongolia 2022 үзэсгэлэн хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд ингэхдээ илүү өргөн цар хүрээнд, далайцтай зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар Батсээр ХХК, алтан ивээн тэтгэгчээр TOYOTA SALES MONGOLIA LLC, мөнгөн ивээн тэтгэгчээр Soyolon International LLC ажиллаж байна. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр Zangia.mn, Bloomberg TV хамтран ажиллаж байна. Мөн дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнд салбар салбарын 100 гаруй шилдэг байгууллагууд оролцохоор нэгдээд байгаа юм. Тухайлбал, эрчим хүчний салбарын томоохон төлөөллийн нэг болох эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглолын салбарт 12 жилийн туршлагадаа үндэслэн эрчим хүчний салбарын хөгжил, дэлхийн чиг хандлагад нийцүүлэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй “Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр” ХХК оролцож байна. Мөн барилгын салбарт орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүдээс гадна 1,345м өөрийн төмөр зам, өндөр даацын гүүрэн кранууд, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лаборатори, технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт бүхий үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн инженер техникийн ажилчидтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанар стандартын дагуу харьцангуй хямд өртгөөр үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг "УЛААНБААТАР БҮК" ХК бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцож байна. Үүгээрч зогсохгүй уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болох Батсээр ХХК, Im Tranding LLC, Minecpec LLC оролцох юм.

Харин эрчим хүчь барилгын салбараас Monhorus International LLC, BEMP, Smart-craft LLC, Khurd group LLC, Erkhet Mongol group, NCD precon, King Span mongolia LLC MN Line LLC, Шүрэн Элс ХХК зэрэг томоохон байгууллагууд оролцож байна.

Ийнхүү барилга, уул уурхай, эрчим хүчь дэд бүтцийн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд тив алгаcч, улс дамнан аялахгүйгээр дэлхийн технологийг дэргэдээсээ харах боломжийг олгох Build Mongolia 2022 үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.

Уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоохыг хүссэн хүн бүхэнд үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй.

Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая!

 

“Build Mongolia 2022” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнд тавтай морилно уу!

“Build Mongolia” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17