ОХУ-ын Засгийн газар эдийн засгаа тогтворжуулахаар нөөцийн сангаа 273.4 тэрбум рублиэр нэмэгдүүлэх болжээ
2022, 4 сарын 11. 12:130

ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба өнгөрөгч ням гарагт хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Хурлын үеэр, Засгийн газар эдийн засгаа тогтворжуулахаар нөөцийн сангаа 237.4 тэрбум рублиэр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн болоод тус шийдвэртэй холбогдох тогтоолуудыг аль хэдийн гарын үсэг зурж баталсан болохыг мэдэгдсэн байна.

Тэдний хэлснээр, “Нөөцийн санг нэмэгдүүлэх мөнгийг бид энэ оны эхний улиралд нийлүүлсэн байгалийн хий, газрын тосноос олсон ашгаас гаргаж байгаа. Энэ төрлийн ашгийг Засгийн газар өөрсдийн эрх мэдлийн хүрээнд захиран зарцуулах эрхтэй болохыг Ерөнхийлөгч өнгөрөгч гуравдугаар сард баталсан. Ингэснээр Засгийн газраас эдийн засгийн өөрчлөлтийн эсрэг уян хатан хариу арга хэмжээг хурдан авч хэрэгжүүлэх боломжтой болж байгаа” гэсэн юм.

ОХУ-ын Засгийн газраас нөөцийн санг тухайн оны төсөвт багтаагүй, урьдчилан тооцоогүй үйл явдалд зардалд зориулан бүрдүүлдэг бөгөөд тус сангийн мөнгийг нийгэмд тулгамдаад буй чухал асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулдаг.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02