Францын TotalEnergies компани Японы газрын тосны компанитай хамтран ажиллах болжээ
2022, 4 сарын 14. 11:180

Францын TotalEnergies компани Японы эрчим хүчний Eneos Holdings групптэй хамтарч, Азийн зах зээлд нарны эрчим хүч нийлүүлэх болжээ. Түншүүд ирэх зургадугаар сарын сүүл гэхэд 50-50 хувь нийлүүлсэн хамтралын гэрээгээ байгуулах юм. Гэрээг байгуулсны дараагаар тус компанийн нэр, байршил зэрэг нь тодорхой болох ажээ.

Тэдний зүгээс хамтын ажиллагааны хүрээнд ирэх 5 жилийн хугацаанд нийт 2 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий нарны зайн хураагуурыг Япон, Энэтхэг, Тайланд зэрэг 9 оронд байршуулах юм. Харин хураасан эрчим хүчийг орон нутгийн үйлдвэрүүд болоод арилжааны байгууллагуудад худалдаалах гэнэ.

Үйл явдлын хүрээнд TotalEnergies компанийн сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн тэргүүн дэд ерөнхийлөгч Винсент Стокуарт, “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай компани цаашид бидний голлох зах зээл болох Ази тивд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, хөгжүүлэх хүсэл зорилготой гэдгээ батлан харуулж байгаа юм” хэмээн мэдэгджээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01