Дөнгөж орсон ажлаасаа хэрхэн гарах вэ?
2022, 4 сарын 25. 10:002

Саяхан орсон ажил тань таалагдахгүй байна уу? Хамтран ажиллагсад тань хэт туйлшрамтгай, үл тоосон хандлагатай эсхүл ажиллах орчин тань тухгүй гэх мэт асуудал мундахгүй, ямар газар ажилд орчхов доо гэж харамсаж сууна уу? Тэгвэл бид танд дөнгөж орсон ажлаасаа гарах аргуудыг хэлж өгье.

1. Ажлаас гарах хүсэлтээ биечлэн өг

Өөрийнхөө асуудалтай нүүр тулж чаддаг нэгэн гэдгийг баталж ажлаас гарах хүсэлтээ биечлэн өг. Ажлаас гарах хүсэлтээ өгөөгүй цагт хамтран ажиллагсдадаа гарах гэж байгаа тухай бүү дуулгаарай.

2. Эерэг хандлагыг үзүүл

Та яагаад ажлаас гарах гэж байгаагаа тайлбарлах шаардлагагүй. Гэхдээ энэ шийдвэр нь таны хувьд маш нухацтай бодож үзсэний эцэст гаргасан шийдвэр гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн гаргахад тийм ч амархан шийдвэр байгаагүй гэдгийг ч дуулга. Хэрэв удирдлага тань ямар нэг шалтгаан хэлэхийг шаардаад байвал түүнд ердөө л таны гаргасан шийдвэр байгууллагад болоод таны хувьд хамгийн зөв шийдвэр болохыг ойлгуулаарай.

3. Ажлаас гарах өргөдлөө бич

Хэдий хүсэлтээ өөрөө биечлэн дуулгах хэрэгтэй ч албан байгууллагууд хүсэлтээ бичгээр өгөхийг шаардах нь нийтлэг үзэгдэл. Тиймээс цаг хэмнэх үүднээс ажлаас гарах өргөдлөө бичээд орох хэрэгтэй.

4. Дор хаяж хоёр долоо хоногийн хугацаа олго

Хэдий та тухайн байгууллагад удаан ажиллаагүй ч тэдэнд таныг орлох хүнийг олтол хугацаа олгох хэрэгтэй. Ингэснээр тэд таны хүсэлтийг илүү нааштайгаар хүлээн авах болно.

5. Ажлаа шууд хаяж болохгүй

Ажлаас гарах гэж байгаагаа хэлсэн гээд ажлаа бүгдийг нь хаяж болохгүй. Олгосон хугацаандаа ажлаа чин сэтгэлээсээ хийж, мөн хүлээлгэж өгөх хэрэгтэй.

 

Харин нэгэнт ажлаасаа гарчихсан, яахаа мэдэхгүй байвал та Zangia.mn хуудаст хандаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
3
0
14
1
3
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Нэргүй
64.119.31.152
   /
2022, 4 сарын 26. 9:40

Ажилд орсон эхний үед ажилтны сэтгэл зүй эзмэг, дасан зохицоход хүндрэлтэй, өмнөх байгууллагатайгаа байнга харьцуулдаг тул ажлаас гарах болих шийдвэр их түгээмэл байдаг. Ихэнхи байгууллага шинэ ажилтнуудаа халамжлах бодлоггүй байдаг шүү. Дүгнэлт: Шинэ ажлаасаа гарах гэж яарах хэрэггүй. :)

59.153.85.153
   /
2022, 4 сарын 28. 22:13

7 жил ажилсан газраасаа декритний амралтаа аваад 1 жилийн дараа буцаад орсон чинь баахан шинэ танихгүй хүмүүс. 2 7 хоног яг л шинэ ажтлд орсон юм шиг санагдаж билээ. 2 хоноол гарах тухай өөрийн мэдэлгүй бодсон

0 0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04