АНУ: 625 сая ам.долларын криптовалют хакердсан хэрэгт Хойд Солонгосын бүлэглэлийг буруутгаж байна
2022, 4 сарын 15. 9:120

P2E (Play to Earn) тоглоомоороо алдартай AXIE INFINITY тоглоом хөгжүүлэгч компани өнгөрсөн сард хакерт өртөж Ethereum зэрэг 625 сая ам.доллароор үнэлэгдэх криптовалютыг алдсан хэргийн ард Хойд Солонгосын хакерын бүлэглэл "Lazarus” байгааг АНУ-ын Сангийн яам онцолжээ. Энэ үйл явдал түүхэн дэх хамгийн том криптовалют хакердсан тохиолдол гэж тооцогдож буй юм. БНАСАУ-ын дэглэм уг хэргийг үйлдсэн гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм. Тэд Хойд Солонгосыг олон зуун сая доллароор хэмжигдэх криптовалют хулгайлж, цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд зарцуулсан гэж буруутгаж байгаа аж.

Тиймээс орон нутгийн цагаар 14-ний өдөр Сангийн яамны зүгээс “Lazarus”-тай холбоо бүхий Ethereum криптовалютын дансыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмж оруулсан байна. “Lazarus” нь Хойд Солонгосын Тагнуулын Ерөнхий Газартай холбоотой гэгддэг хакерын бүлэглэл бөгөөд үнэндээ Ким Жон Уны дэглэмтэй шууд холбогдол бүхий хэмээн сэрдэгддэг юм.

Уг хэрэг нь хэрэглэгчид цахим тоглоом тоглохдоо ашигладаг криптовалютаа хадгалдаг “Ronin” нэртэй блокчэйн сүлжээнээс хакердагдсан аж. Өнгөрсөн сарын 23-нд “Ronin” сүлжээнээс нийт 625 сая ам.доллароор үнэлэгдэх 25.5 сая ширхэг USDC коин болон 173,000 ширхэг Ethereum коин хулгайд алдагдсаныг нууцлалын зөрчлийн ачаар илрүүлснээ зарласан юм. Хэрэглэгчид “Ronin” сүлжээнд Ethereum зэрэг криптовалют байршуулсныхаа дараа тоглоом тоглох боломжтой болдог ба тоглож дууссаныхаа дараа сүлжээнд буй өөрийн криптовалютаа зарж бэлэн мөнгө болгох боломжтой байдаг аж. Хакерууд “Ronin” сүлжээний гүйлгээг баталгаажуулахад ашигладаг нууц кодыг хакердаж, хэрэглэгчдийн тоглоом тоглохоор хадгалуулсан криптовалютыг хоёр ч удаа хакердаж татсан байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын хориг арга хэмжээний хорооны шинжээчдийн багийн өнгөрөгч 1-ний өдөр нийтэлсэн тайланд дурдсанаар, Хойд Солонгос нь 2020 оноос 2021 оны дунд үе хүртэл Хойд Америк, Европ, Ази дахь криптовалютын арилжаа хийдэг гурван ч биржээс 50 сая гаруй ам.доллароор хэмжигдэх криптовалют хулгайлсан болохыг онцолжээ. Шинжээчдийн зөвлөл эдгээр хакер үйл ажиллагааны ард “Lazarus” үргэлж байдаг хэмээн дүгнэсэн байна.

Блокчэйн мэдээллийн платформ болох Chainalysis-ын зүгээс виртуал хөрөнгийн салбар дахь гэмт хэргийг нэгтгэн гаргасан "2022 оны виртуал хөрөнгийн гэмт хэргийн тайлан"-д дурдсанаар 2020 оны байдлаар Хойд Солонгос улсад холбогдох хакер хэргийн тоо 4 байсан бол 2021 онд 7 болж өссөн байна. Мөн хакердсан криптовалютын хэмжээ 400 сая ам.доллароор хэмжигдэж буй нь өмнөх оныхоос 40 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Ийм учраас өнгөрсөн сарын эхээр АНУ-ын сенаторууд Хойд Солонгос болон ОХУ-ыг криптовалютыг зүй бусаар ашигладаг улс орнууд хэмээн үзэж засгийн газраас энэ тал дээр үр дүнтэй сөрөг арга хэмжээ авахыг уриалан Сангийн яаманд захидал хүргүүлж байсан юм.

Уг үйл явдлын хүрээнд өнгөрөгч хоёрдугаар сард АНУ-ын Хууль зүйн яамны зүгээс Хойд Солонгосын криптовалют хакердсан хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий Үндэсний криптовалютын албыг үүсгэж анхны даргаар Солонгос гаралтай эмэгтэй прокурор Чой Юн Ёныг томилсон билээ. Хойд Солонгос, Хятад, Орос зэрэг дайсагнагч орнуудын гэмт хэрэг, кибер хакерууд хурдацтай нэмэгдэхийн хэрээр хариу арга хэмжээ авах боловсон хүчнийг өргөжүүлэх зорилгоор уг албыг байгуулсан юм.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15