ОУВС-гийн тэргүүн: Хямралын үе дэх хямрал нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд том ухралт үүсгэж байна
2022, 4 сарын 15. 9:500

Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева Украины дайны нөлөө болон бусад хүчин зүйлсийн улмаас энэ он болон ирэх онд таамаглаж асан дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Ройтерс болон бусад гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Георгиева мөн өдөр Карнеги олон улсын энх тайвны санд үг хэлэх үеэрээ "ОХУ Украинд түрэмгийлэл үйлдсэн нь дэлхийн эдийн засагт цочрол үүсгэж, цар тахлаас үүдсэн хүндхэн байдлаас гарахаар тэмцэж буй орнуудад асар том ухралт үүсгэж байна" хэмээн цохон тэмдэглэв.

Георгиева мөн ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ОУВС болон Дэлхийн банкны хаврын уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийн 86 хувийг бүрдүүлдэг 143 орны эдийн засгийн төлөвийг бууруулахаа анхааруулжээ.

Гэсэн хэдий ч ихэнх улс орнууд эерэг өсөлтөө хадгалах талаар тэрээр онцолсон байна.

Украины дайны улмаас хүнсний болон эрчим хүчний үнэ өсч буй нь эдийн засгийн тогтолцоо сул орнуудад дарамт болно гэж дүн шинжилгээ хийсэн байна.

Мөн тэрбээр “Хямралын үед хямрал нүүрлэж байгааг эдийн засгийн талаас нь харвал өсөлт буурч, инфляци өсөж байна. Орлого буурч, иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэж байна" хэмээн хэлсэн ч Георгиева хатагтай ямар нэгэн эдийн засгийн тооцоо судалгааг дурдаагүй юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49