Володимир Зеленський Оросын эсрэг шинэ хориг тавихыг шаардлаа
2022, 4 сарын 18. 12:043

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ын Херсон болон Запоріжжя мужуудад үйлдсэн хэргийн дараагаар өөрийн түншүүдийг Оросын банк, санхүүгийн тогтолцооны эсрэг бүрэн хориг тавьж өгөхийг уриалжээ.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Украины ерөнхийлөгчийн албанаас Телеграм хуудаснаа нэгэн бичлэг нийтэлсэн нь ноён Володимир Зеленський дайны 53 дахь өдрийг дүгнэсэн мэдэгдэл байсан юм.

Улмаар мэдэгдлийн хүрээнд тэр, “Манай улсын өмнөд хэсэг болох Херсон, Запоріжжя мужуудад түрэмгийлэгчдийн хийсэн үйлдэлд ардчилсан дэлхий хариу барих хэрэгтэй. Түрэмгийлэгч нар тэнд тарчлаан зовоох бүсүүдийг бий болгож, бүсийн эрх баригчид болон тэдэнтэй холбоотой хэнийг ч байсан хүчээр авч явж байна. Тэд сурган хүмүүжүүлэгч нарыг айлган сүрдүүлж, тэтгэврийн мөнгийг хулгайлан хүмүүнлэгийн тусламжуудыг хааж боон, хулгайлж, хүмүүсийг өлсгөлөнд нэрвэгдүүлж байна.

Түрэмгийлэгчид тэдгээр бүсийг Луганск, Донецк мужуудын адил болгохыг зорьж, Оросын нэг хэсэг болгохыг хичээж байна.

Энэ бүх үйл явдал нь барууны орнуудыг шинэ, илүү хүчтэй хоригийн арга хэмжээг түргэн хугацаанд авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Тэдний энэ л үйлдлийн хариу болгож барууны орнууд Оросын банк, санхүүгийн тогтолцооны эсрэг хориг тогтоох учиртай” хэмээжээ.


Эх сурвалж: Українська правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
4
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
202.126.90.131
   /
2022, 4 сарын 18. 23:28

Хайран ч ард түмэн улс орон ...хэлэх ч үг алга...

192.82.90.97
   /
2022, 4 сарын 18. 23:07

Энийг чин л дайн гэдэг юм ш дээ дайн гэдэг маш харгис зүйл үг дуугүй бууж өгөөд амь гарахаа бод

192.82.90.97
   /
2022, 4 сарын 18. 23:04

Энэ нэг тэнэг юм нусгай хүүхэд шиг л тэнэгтэх юм дахиад хориг тавиад өг ч гэх шиг тавих хориг байгаа юм уу

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41