Европын Холбооны хоригоос үүдэн ачааны тэрэгнүүд Польш-Беларусийн хил дээр гацжээ
2022, 4 сарын 18. 12:380

Украин улсад үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн Европын Холбоо Орос, Беларусь улсын эсрэг хориг тогтоож, улмаар тэдний ачааны тэрэгнүүдийг Европын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглосон билээ. Тэгвэл хориг өнгөрөгч бямба гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн олон арван ачааны тэрэг Польш-Беларусийн хил дээр гацжээ.

Тодруулбал, тус хил дээр нийт 80 километр урт дараалал үүссэн бөгөөд хагас сайн өдрөөс хойш ачааны тэрэгнүүдийн зарим нь 33 гаруй цаг тэнд зогсож байгаа юм. Тийнхүү урт дараалал үүсгэн гацсан ачааны тэрэгнүүдийн зургийг Ройтерс агентлаг дроноор буулгаж, олон нийтэд дэлгэсэн байна.

Trucks stuck at Poland-Belarus border as EU sanctions deadline passes

Харамсалтай нь дараалал үүсгэсэн ачааны тэрэгнүүдээс гадна Европын нутаг дэвсгэрт хэдэн мянган ачааны тэрэг хилийн зурвас ч хүрч чадаагүй гацсан байдалтай байгаа бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа юм. Олон нийтийн зүгээс таамаглаж байгаагаар тэдгээрийг харьяа улс орны эрх баригчид хураах гэнэ.

Харин Польшийн засгийн газраас санаа зовниж буйгаа илэрхийлсэн нь Орос, Беларусийн засгийн газраас тэдний ачааны тэрэгнүүдийн эсрэг адил арга хэмжээ авч магадгүй гэж эмээж байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59