Шанхай хотод олон хоногийн туршид үргэлжилж буй хатуу хөл хорио нь далайн тээврийн гацааг улам хурцатгаж байна гэж Блүүмберг суваг мэдээлэв.
Тус мэдээнд дурдаснаар өнгөрөгч 11-ний өдрийн байдлаар, Шанхайн боомтын ойролцоо бэхэлсэн чингэлэг тээврийн хөлөг онгоцны тоо 222 болж нэмэгдсэн нь өмнөх сараас 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болохыг онцолжээ.
Энэхүү тээврийн тасалдал нь Чиндао, Тяньжин зэрэг Хятадын томоохон боомтуудад хүрээгээ тэлж, Шанхайгаас эхтэй нийлүүлэлтийн сүлжээний хямралд хүргэж болзошгүй талаар цохон тэмдэглэв.
Эх сурвалж: YTN