Хойд Солонгос-Хятадын худалдааны хэмжээ гуравдугаар сард 3.2 дахин өсчээ
2022, 4 сарын 19. 7:110

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын зүгээс 18-ны өдөр мэдээлснээр, өнгөрөгч 3-р сард Хойд Солонгос, Хятадын худалдааны хэмжээ 66 сая 640 мянган ам.долларт хүрсэн гэв.

Хойд Солонгосын Хятадаас авсан импортын бүтээгдэхүүний хэмжээ 57,06 сая ам.доллар болсон бол Хятад руу гаргасан экспортын хэмжээ 3,57 сая ам.доллар болжээ.

Ингэснээр өнгөрөгч гуравдугаар сард хийсэн Хойд Солонгос-Хятадын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 дахин, тэр дундаа БНАСАУ-ын импорт, экспортын хэмжээ 3.4 болон 1.7 дахин тус тус нэмэгдсэн байна.

Цар тахлын улмаас 2020 оны 8-р сард үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан Хятадын Дандонг болон Хойд Солонгосын Шинуй мужийг холбосон ачааны галт тэрэгний тээвэр энэ оны 1-р сарын 16-ны өдрөөс дахин сэргээсэн ихээхэн нөлөө үзүүлсэн гэж харж болохоор байна.

Энэ оны 1, 2-р сард Хойд Солонгос-Хятадын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.7 дахин өссөн аж.

Мөн энэ оны 1-3 дугаар сарын хооронд Хойд Солонгос, Хятадын худалдааны нийт хэмжээ 196.89 сая долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс арав дахин өссөн үзүүлэлт юм.

Хойд Солонгосын талаар дагнан мэдээлэл хүргэдэг АНУ-ын “38 North” хэвлэл мэдээллийн хэрэгслийн энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Хойд Солонгосын умард Пёнган мужийн Уйжу, Нампо боомтуудын хиймэл дагуулаар авсан гэрэл зургуудад үндэслэн мэдээлснээр сүүлийн үед Хятадад цар тахлын халдвар эрчимтэй тархаж байгаа хэдий ч тус 2 улсын хуурай газрын болон далайн худалдааны харилцаа хэвээр байгаа талаар онцлон хүргэжээ.

Ачааны галт тэрэгний үйл ажиллагаа эргээд хэвийн болсноор Хойд Солонгос-Хятадын худалдаа сэргэж байгаа ч 2020 онд худалдаа хэвийн явагдаж байсан үетэй харьцуулахад ердөө тал хувьтай нь дөхөж очиж буй юм.

Тодруулбал тус 2 улсын өнгөрсөн сард хийсэн худалдаа 2020 оны 3-р сарынхтай харьцуулахад 56 хувьтай тэнцэж байгаа бол энэ оны 1-р сараас 3-р сар хүртэлх хугацаанд хийсэн худалдааны хэмжээ 2020 оны мөн үетэй харьцуудахад ердөө 65 хувьтай тэнцэж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15