Владимир Путин: Оросын эдийн засаг хийгээд рублийн ханш тогтворжиж байна
2022, 4 сарын 19. 11:500

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн асуудлын тухай хэлэлцэх уулзалтын үеэр тус улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж байгааг мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Орос улс урьд өмнө тохиож байгаагүй дарамт, шахалтыг даван тууллаа. Эдүгээ нөхцөл байдал тогтворжиж байна. Рублийн ханш хоёрдугаар сарын эхэн үед ямар байсан тэр түвшиндээ хүрлээ. Бусад валюттай тэнцэх байдлаараа ч рубль эргэн хүчирхэгжиж байна” гэсэн юм.

Мөн тэрээр Оросын инфляц ч тогтворжиж байгаа цохон тэмдэглэсэн байна. Владимир Путин, “Би энд инфляцын асуудлыг тусад нь тэмдэглэе. Инфляц тогтворжиж байгаа. Өнгөрөгч 6 долоон хоногийн хугацаанд манай улсын хэрэглээний үнийн индекс мэдэгдэхүйц өссөн ч дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар манай улсын инфляц 17.5 хувьд байна” хэмээжээ.

Түүнчлэн уулзалтын үеэр ноён Путин эрх баригч нарыг дотоодын эрэлт хэрэгцээг хангах тал дээр анхаарал хандуулан ажиллахыг зөвлөсөн бөгөөд бизнесийн байгууллагуудад олгох зээлийг илүү хүртээмжтэй болгох тал дээр төвлөрч ажиллах хэрэгтэйг сануулсан байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
6
1
2
4
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19