ХБНГУ-д үйлдвэрлэгчийн үнийн индекс 1949 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ
2022, 4 сарын 21. 11:450

ХБНГУ-д бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн үнэ эрс нэмэгджээ. Тодруулбал, Холбооны статистикийн хорооноос лхагва гарагт мэдээлснээр, тул улсын үйлдвэрлэгчийн үнийн инфляц өнгөрөгч гуравдугаар сарын мэдээгээр даруй 30 хувьд хүрсэн байна. Энэ нь тус хороо үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойших 73 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Улмаар Холбооны статистикийн хорооноос мэдэгдсэнээр, инфляцын түвшин ийн өсөх болсон гол шалтгаан нь эрчим хүчний үнэ гэнэ. Герман улсын хувьд эрчим хүчний үнэ өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад даруй 84 хувийн өсөлттэй байгаа юм. Тэдний зүгээс эрчим хүчний үнэ өсөж буй шалтгааныг ОХУ-ын Украиныг булаан эзлэх оролдлогын үр нөлөө хэмээн тайлбарлаж байгаа ажээ.

Харин тус улсын хэрэглэгчийн үнийн индекс гуравдугаар сарын байдлаар 7.1 хувьд хүрсэн байна. Энэ нь сүүлийн 41 жилийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02