Байден: ОХУ-ын хөлөг онгоцнуудыг хоригт хамруулж, Украинд 800 cая ам.долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлнэ
2022, 4 сарын 22. 2:541

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын хөлөг онгоцуудыг тус улс руу нэвтрүүлэхийг хориглохын сацуу Украинд цэрэг, эдийн засгийн нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Байден 21-ний өдөр Цагаан ордны индэр дээрээс "Харгис хэрцгий, цуст дайны хариуцлагыг Путин үүрэх болно. Оросын цэргүүд Киев хотоос ухрахдаа аймшигт нотлох баримтуудыг үлдээн гарч байна" хэмээн ОХУ-ын түоэмгийллийг буруушаасан байна.

Тэд одоо Украины зүүн хэсгийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтооход анхаарлаа хандуулж байна. Энэхүү дайн бас нэгэн өөр шат руу шилжиж буй эгзэгтэй мөчид тулж ирээд байна” хэмээн гэж онцлон тэмдэглэв.

Тэр дундаа Украины зүүн хэсгийн газар нутаг нь ихэвчлэн тэгш байдаг талаар тэрээр дурдаад “Бидэнд илүү үр дүнтэй өөр зэвсэг хэрэгтэй. Донбасс болон тус улсын зүүн хэсэг дэх байлдааны чадварыг сайжруулахын тулд нэмэлтээр 800 сая ам.долларын цэргийн дэмжлэг үзүүлэх болно" гэж мөн мэдэгджээ.

Энэ удаагийн тусламжид 155 мм-ийн 72 гаубиц, 140,000 сум, 121 тактикийн дрон багтсан гэж Пентагон мэдэгдэв.

Ерөнхийлөгч Байден цэргийн тусламжаас гадна Украины эдийн засгийг шууд дэмжих зорилгоор тусад нь 500 сая ам.доллар олгохоор тохиролцсон байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын засгийн газрын зүгээс ОХУ-ын эсрэг авч буй нэмэлт хориг арга хэмжээний хүрээнд Оростой холбоотой хөлөг онгоцуудыг АНУ-ын боомтуудад нэвтрүүлэхийг хоригложээ.

"Энэ дайн хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй байгаа ч Путин тулалдаанд ялах амбицаа одоог хүртэл биелүүлж чадаагүй. Бид түүний буруу байсныг нотлон харуулах болно” хэмээн тэрээр үргэлжлүүлэн дурдав.

Мариуполь хотын нөхцөл байдлын талаар асуухад тэрээр “ОХУ Мариуполь хотыг бүрэн хяналтандаа оруулсан эсэх нь эргэлзээтэй юм. Тус хотыг бүрэн эзэлсэн гэх нотлох баримт одоог хүртэл алга” хэмээн ярьжээ.

Ерөнхийлөгч Байден үг хэлэхийн өмнө Украины Ерөнхий сайд Денис Шмигалтай биечлэн уулзаж, энэ удаагийн тусламжийн талаар хэлэлцсэн байна.

Эх сурвадж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
B
202.126.88.198
   /
2022, 4 сарын 22. 7:37

Хараал идсэн янк зөнөг

Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02