Теслагийн энэ оны эхний улирлын орлого 81 хувиар нэмэгдэж цэвэр ашгийн хэмжээ 7 дахин өсчээ
2022, 4 сарын 22. 8:111

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани бүтээгдэхүүний үнийг өсгөж, хурдацтай борлуулалт хийснийхээ ачаар төсөөлж байснаас ч илүү орлого олсон байна.

Теслагийн орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдэгдсэнээр, энэ оны эхний улирлын борлуулалт 18.76 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 81 хувиар өссөн байна. Энэ нь санхүүгийн мэдээллийн Refinitiv компанийн гаргасан Wall Street-ийн шинжээчдийн 17.8 тэрбум ам.долларын борлуулалтын тооцооноос давсан үзүүлэлт болжээ.

Ингэснээр цэвэр ашгийн хэмжээ 3,32 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс долоо дахин нэмэгдсэн талаар Aссошиэйтед Пресс агентлаг мэдээлэв. Компанийн нэгж хувьцааны ноогдол ашиг Уолл Стритийн таамаглаж байсан 2,26 ам.доллараас давж 3,22 ам.долларт хүрсэн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Теслагийн эхний улирлын орлого нь зах зээлийн хүлээлтээс давсан нь цахилгаан автомашины үнийн өсөлт, нийлүүлэлтээс үүдэлтэй. Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн сард ОХУ Украинд түрэмгийлсний дараа инфляцийн томоохон дарамтад өртөж байгаагаа мэдэгдэн үүний дараахан Хятад, Америкийн зах зээл дээрх бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн билээ. Түүнчлэн өнгөрөгч 2-ны өдөр тус компани энэ оны эхний улиралд 310,048 цахилгаан автомашиныг хэрэглэгчдэд нийлүүлсэн гэдгээ зарласан ба энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэвч Aссошиэйтед Пресс агентлагийн үзэж буйгаар цар тахлын дэгдэлтээс үүдэн саяхан түр зогссон БНХАУ-ын Шанхай дахь үйлдвэрийн нөхцөл байдал, түүхий эдийн үнийн өсөлт, Герман болон АНУ-ын Техас муж дахь үйлдвэрүүдийн өргөтгөлд зарцуулах зардал зэрэг нь энэ оны гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн таамаглажээ. Тесла компанийн зүгээс хөрөнгө оруулагчиддаа илгээсэн захидалдаа Шанхай дахь үйлдвэр хязгаарлагдмал байдлаар үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа ч цаашид нөхцөл байдлыг хэрхэхийг хянаж байгаа хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Segye

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Zangia.mn
202.21.124.133
   /
2022, 4 сарын 22. 11:39

Элон ах улам баяжих нь

Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52