Австрали улс Путины охидод хилийн хориг тавьж, хөрөнгийг нь битүүмжилжээ
2022, 4 сарын 23. 0:321

Австрали улс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хоёр охины эсрэг хориг арга хэмжээ авлаа. АНУ, Европын холбоо, Их Британи, Япон, Канад зэрэг орнуудын араас олон улсын санхүүгийн хоригт нэгдэхээр болжээ.

Австралийн засгийн газар орон нутгийн цагаар 22-ны өдөр Путины хоёр охин болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын охинд мөн хилийн хориг тавьж, хөрөнгийг битүүмжилсэн тухайгаа мэдэгдлээ. Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пэйн “ОХУ-ын үндэслэл тодорхойгүй түрэмгийллийн хохирогч болоод буй Украинд цаашид ч Австрали улс илүү их тусламж үзүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн Австралийн засгийн газар Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын төвлөрдөг Донбасс мужид байгуулсан Бүгд Найрамдах Донецк Ард болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсад тусгаар тогтнолыг олгож Украиныг эзлэн түрэмгийлэх сэдлийг өгсөн ОХУ-ын 144 сенаторыг буруутгаж мөн адил хориг арга хэмжээ авахаар болжээ.

Барууны орнуудын ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд өртсөөр байгаа Путины хоёр охины эсрэг дахин хориг хэрэгжихээр болсон байна. Тэрээр 2 охинтой бөгөөд том охин Мария өдгөө 37 настай, хоёр дахь охин Катерина нь 36 настай аж. Том охин Мария, анагаахын шинжээч мэргэжилтэй бөгөөд эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг хөрөнгө оруулалтын Номенко компанийн хамтран эзэмшигч юм. Хоёр дахь охин Катерина нь Москвагийн их сургуулийн Шинжлэх ухааны судалгааг дэмжих санг удирддаг гэдгээрээ олонд танигдсан билээ.

Британийн өдөр тутмын The Guardian сонинд бичсэнээр, Путин 2015 онд жил бүр зохион байгуулагддаг хэвлэлийн хурлын үеэр түүний охидыг гадаадад сурсан гэх цуурхлын талаар асуухад "Миний охид зөвхөн ОХУ-д боловсрол эзэмшсэн" хэмээн мэдэгдэж байсан юм. Тэрээр охидоо гурван хэлтэй гэдгийг онцлоод “Би охидоороо маш их бахархаж байна” гэхээс өөрөөр тодорхой тайлбар хийхээс татгалзаж байсан удаатай.

Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Путины зарим хөрөнгийг түүний охид захиран зарцуулж эзэмшдэг хэмээн үздэг. Үүний улмаас ч В.Путины АНУ-ын санхүүгийн байгууллагууд дахь хөрөнгийг битүүмжлэх юм уу хориг арга хэмжээ авах замаар түүний нуун дарагдуулсан хөрөнгийг хянах боломжтой гэж үзэж байгаа аж. Цагаан ордон Путины хоёр охиныг хориг арга хэмжээнд хамруулах болсон шалтгаан нь "Путины хөрөнгийн нэлээд хэсэг нь түүний гэр бүлийнхэний нэр дээр байдаг” гэдгийг онцлоод үүн дээр дөрөөлөн арга хэмжээ авахаар болсноо тодотгосон юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.55.191.130
   /
2022, 4 сарын 23. 12:22

Дипломат арга хэлэлцээ хийх чадвар дутагдаж буйн улмаас АНУ тэргүүтэй улс орнууд ОХУ-ын эсрэг хүчээр хориг тавихаас цааж давахгүй байна.

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02