Ажлын ярилцлагад уригдсан нөхцөлд хэрхэн хариу өгөх вэ?
2022, 5 сарын 2. 10:000

Ажил хайх үйл явц бол өөрийн ажлын туршлага, ур чадвар хийгээд харилцааны ур чадвараар ажил олгогчийн анхаарлыг татаж, таныг л тухайн албан тушаалд сонгоход нөлөөлөхийг хэлдэг билээ. Ажил олгогчийн зүгээс таныг ажлын ярилцлагад урьсан нөхцөлд хэрхэн хариу өгөх нь ч таныг үнэлэх үнэлэмжид нөлөөлдөг тул санаа амарч болохгүй. Тэгвэл бид танд ажлын ярилцлагад уригдсан үед хэрхэн хариулах тал дээр хэдэн аргыг хэлж өгье.

1. Шууд хариу өгөх

Ажил олгогч тантай утсаар эсвэл цахим шуудангаар холбогдож, ажлын ярилцлагад ирэх боломжтой эсэхийг асуусан нөхцөлд хариуг тухай бүрд нь өгч сурах хэрэгтэй. Өдөр бүр цахим шуудангаа шалгаж, ажлын уулзалт, албан хэргээ хөтөлдөг жижиг хуанлитай бол.

Ажил олгогч уулзалтын цаг товлохдоо танд боломжгүй цаг хэлбэл өөрийн боломжгүйг хэлж, боломжит цагуудаа санал болго. Ингэснээр тэд таныг зохион байгуулалттай, ажилд орох чин хүсэлтэй нэгэн байна гэж бодох юм. Харин тэдний танд санал болгосон цаг үнэхээр боломжгүй, тухайн цагт өөрчлөлт оруулах боломжгүй байвал очиж чадахгүй гэдгээ ч шулуухан хэлэх хэрэгтэй. Учир нь та бусдын цагийг хүндлэх хэрэгтэй шүү дээ.

2. Цэгцтэй хариулах

Нэн тэргүүнд ярилцлагын урилгыг хүлээж авсандаа талархал илэрхийлэх хэрэгтэй. Дараа нь очих боломжтой эсэх, уулзалтын цагт өөрчлөлт оруулж болох зэргийг тодруулаарай. Хоолой өнгөнөөс өгсүүлээд үгийн сонголтод ч анхаарч, аль болох “мэргэжлийн” байгаарай.

3. Ярилцлагын хүрээнд асууж тодруулах зүйл байвал бүү нэрэлх

Ярилцлагад урьж байгаа талаас уулзалтын цаг, хаана уулзах болон тодорхой баримт бичиг авчрахыг шаардсан нөхцөлд мэдэхгүй, ойлгомжгүй зүйл байвал асуухаас бүү цааргалаарай. Харин ярилцлага цахим хэлбэрээр явагдах бол ямар платформ дээр, хэрхэн явуулахыг сайтар тодруулах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02