Алжир улс Испани руу экспортлох байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоохоор сүрдүүллээ
2022, 4 сарын 29. 13:110

Хойд Африкийн Исламын шашинт Алжир улс Испани руу экспортлох байгалийн хийн нийлүүлэлтээ зогсооно хэмээн сүрдүүлжээ. Эдгээр улсуудын хувьд хөрш Марокко улсаас үүдэн дипломат харилцааны хүрээнд хүйтэн уур амьсгалтай байгаа юм.

Учир нь өнгөрөгч наймдугаар сард Алжир улс Марокко улс руу хий экспортлохоо зогсоосноор тэд Испани улсаас хий татах боломжтой эсэхийг судлах болсон байна. Гэвч Испани улс байгалийн хийн дийлэнх хувиа Алжираас импортолдог тул тэдний зүгээс ийнхүү сүрдүүлэг явуулах болсон байна.

Улмаар лхагва гарагт Алжир улсын Эрчим хүчний сайдын мэдэгдсэнээр тэдний Испани руу нийлүүлдэг байгалийн хийг импортлогч улс дур мэдэн өөр улс орон руу гаргах аваас энэ нь хоёр талын харилцан зөвшөөрч, байгуулсан гэрээг зөрчсөн хэрэг болох тул Алжирын талаас байгалийн хийн экспортоо зогсоох ажээ.

Тийнхүү үүсээд буй ширүүн уур амьсгалыг намжаахаар Испанийн Эрчим хүчний сайд хариу мэдэгдэл хийсэн нь “Бидний Марокко улс руу гаргаж байгаа байгалийн хийн нэг ч куб метр квадрат Алжир улсаас экспортлогдоогүй” гэсэн байна.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
1
0
10
6
5
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02