“БИЗНЕСИЙН САЛБАРТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАА
2022, 4 сарын 30. 13:000

МҮХАҮТ-аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил (ГБХЗХГ)-ийн газартай хамтран “Бизнесийн салбарт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх нь” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Цахим хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Өлзийхутаг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хувийн хэвшил хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаа, МҮХАҮТ-ын 21 аймгийн салбар танхимууд болон бизнес эрхлэгчдийн 70 гаруй төлөөлөл оролцов.

Тус уулзалтын үеэр ГБХЗХГ-ын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Хүүхдийн хөгжил хамгаалалд гэр бүл, байгууллага, олон нийтийн үүрэг оролцоо”, МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул “Бизнесийн салбарт хүүхдийн эрхэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгах олон талт хамтын ажиллагаа”, НҮБ-ын Хүүхдийн сангийн хувийн хэвшил хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаа “Хүүхдэд ээлтэй бизнес”, ТЭСО группийн ОНХА-ны Маркетингийн ахлах менежер Э.Одончимэг хэрэгжүүлсэн “Сайн туршлага”-ын талаар тус тус танилцууллаа.

Хүүхэд хамгааллын бодлого нь хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд байгууллага бүр анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг бөгөөд үүнд хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд байгууллага, ажилтнууд, сайн дурын идэвхтнүүд болон бусад холбогдох хүмүүс юуг анхаарах ёстойг тусгасан байдаг.
Ажил олгогчоос ажилчныхаа ажил дээрээ болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа тэнцвэртэй зохицуулж, хүүхдийнхээ хөгжил, байдалд ахиц дэвшил гаргах чадварт эерэг нөлөө үзүүлж буй арга хэмжээ болон зохицуулалтыг хийх зорилгоор Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах нь чухал байна.
МҮХАҮТ-ын Спонсор гишүүн “Тэсо групп”-ийн хувьд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж “Ажилчдын хүүхдийн цэцэрлэг” байгуулсан нь судалгаагаар ажилчдынх нь сэтгэл ханамжийг 9%-иар нэмэгдүүлсэн талаар туршлагаасаа хуваалцсан ба манай томоохон аж ахуйн нэгжүүд байгууллага дээрээ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн талаар ярилцаж, бусад ААН-дэд үлгэр дуурайллыг үзүүлж байгаа нь сайшаалтай байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хувийн хэвшил хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаагийн илтгэлээс онцлоход ажил олгогчоос хангаж болох эх үүсвэрийг дараах байдлаар тодорхойлсон байна.

Хугацаа:

  • Хүүхэд асрах чөлөө (ээж болон аав)
  • Ажлын уян хатан зохицуулалт
  • Хөхөө саах, эхийн сүүгээр хооллох завсарлага
  • Гэр бүлийн гэнэтийн гачигдал болон өвчний чөлөө

Үйлчилгээ:

  • Хүүхэд асрах үйлчилгээ
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн хамгаалалт
  • Гэр бүлд чиглэсэн арга хэмжээ
  • Өндөр настны асаргаа
  • Мэдээллийн кампанит ажил

Санхүү:

  • Хүүхдийн мөнгө
  • Ажилчдын хүүхдүүдийн коллежийн тэтгэлэг эсвэл зээл
  • Гэр бүлийн багц даатгал
  • Ажилчдын гэнэтийн эрсдэлийн сан

МҮХАҮТ нь салбар танхимууд болон нийт гишүүн байгууллагуудаараа дамжуулан байгууллага, компани тус бүрт “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ-ийг боловсруулж, батлуулах шатанд ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49