Ажлаас гарсан шалтгаанаа эерэгээр тайлбарлах нь
2022, 5 сарын 9. 10:000

Хүн ажлаасаа гардаг цөөн хэдхэн л шалтгаан байдаг билээ. Шинээр ажлын ярилцлагад ороход ажил олгогч ямар шалтгааны улмаас өмнөх ажлаасаа гарсан тухайд асууж тодруулдаг нь тогтсон зүйл. Тиймээс ажил олгогчид буруу сэтгэгдэл төрүүлэхгүйгээр ажлаас гарсан шалтгаанаа тайлбарлаж чадна гэдэг бас л нэг ур чадвар гэлтэй. Тэгвэл ажлаас гарсан шалтгаанаа хэрхэн эерэгээр тайлбарлаж болох аргуудыг бид тантай хуваалцъя.

1. Ажил тань хэтэрхий их ачаалалтай байсан тул ажлаасаа гарсан бол:

Ажил олгогч танаас “Өмнөх ажлаасаа ямар шалтгааны улмаас гарсан бэ?” гэж асуухад хамаг асуудлаа дэлгээд шидчихэж болохгүй. Үүний оронд та, “Би гэр бүл, найз нөхдийн харилцаагаа эерэгээр хадгалахын зэрэгцээ өөрийн туршлага, ур чадвараа хөгжүүлж чадах газар ажиллахыг хүссэн. Миний бодлоор хүмүүс ажил-амьдралаа тэнцвэртэй хадгалж чадсан цагт хамгийн сайнаараа ажилладаг” гэх мэтээр хариулж болно. Ингэснээр та тухайн байгууллагад итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлэх бөгөөд тухайн ярилцлагыг удирдаж байгаа хүнд эерэг сэтгэгдэл төрүүлнэ.

2. Гэр бүлийн гишүүнээ асрахаар ажлаасаа гарсан бол:

Ажлаас гарахад хүндэтгэх олон шалтгаан байдаг ч таны гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд бол нэн тэргүүний асуудал. Энэ тохиолдолд нэг ерөнхий шалтгааныг нь дурдаад л орхиход болно. Гол нь та энэ төрлийн асуудал дахин гарахгүй гэдэг баталгааг ажил олгогчдоо олгох юм.

3. Танд өөрчлөлт хэрэгтэй байсан бол:

Энэ тохиолдолд та өөрийгөө сорилтод дуртай нэгнээр тодорхойлоход хангалттай. Жишээ нь, “Би өөрийн шинээр эзэмшсэн ур чадвараа ашиглаж болох газар ажиллахыг хүссэн” гэх мэт.

4. Танд тухайн байгууллагын орчин нөхцөл таалагдаагүйн улмаас ажлаасаа гарсан бол:

Таны өмнө нь ажиллаж байсан байгууллага тухайн салбартаа нэр хүнд муутай, нэг ёсондоо хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг зэрэг “муу нэртэй” байсан тул та ажлаасаа гарсан бол та өөрийгөө шударга, үнэн байх хүсэлтэй нэгэн гэдгээ уламжлахад болно. Ажиллаж байсан байгууллага тань хэдий үйл ажиллагааны хүрээнд ёс зүйн доголдолтой, шударгаар өрсөлдөж чаддаггүй байгууллага байсан ч энэ тухай дэлгэрэнгүй ярьж, шинэ ажил олгогчдоо муу хэлэх шаардлага байхгүй. Тиймээс ердөө л ямар, ямар зүйл дээр санаа оноо нийлдэггүй байснаа цухас дурдаж, тэдгээр явдлаас болж ажлаас гарах шийдвэрт хүрснээ тайлбарлахад хангалттай. Ингэхдээ ажил горилж байгаа байгууллагаа бага зэрэг дөвийлгөж, тэднийг сайтар судалсан болохоо харуулж өгвөл таныг үнэлэх тэдний үнэлэмж нэмэгдэх юм.

5. Цалин хөлс, албан тушаалаас болж ажлаасаа гарсан бол:

Хүн бүр л хангалттай цалин авч, албан тушаал дэвшин ажиллахыг хүсдэг хойно дээрх шалтгаанаас болж ажлаасаа гарсан тохиолдолд буруутгах аргагүй. Гэхдээ энэ тухайд дэлгэрэнгүй ярих нь ажил олгогчид буруу сэтгэгдэл төрүүлэх эрсдэлтэйг анхаараарай. Хуучин ажилдаа өөрийн хүрч чадах хамгийн өндөр албанд аль хэдийн хүрч, түүнээс дээш ахих боломжгүй байсан тул өөрийгөө сорихоор шинэ ажилд орох болсон утгаар яривал илүү эерэг сэтгэгдэл үлдээх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
2
0
2
2
3
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02