Элон Маск Твиттер дээрх байгууллага болон засгийн газрын хаягуудаас хураамж авах эсэх асуудлыг авч үзэж байна
2022, 5 сарын 4. 12:470

Твиттер платформыг худалдан авч буй тэрбумтан Элон Маскийн хэлснээр, платформ дээрх байгууллага болон засгийн газрын хаягуудаас хураамж авч магадгүй болж байгаа гэжээ. Харин хувь хэрэглэгчдийн зүгээс ямар нэг төлбөр төлөхгүй бөгөөд урьдын адил үнэ төлбөргүй ашиглах юм.

Энэ тухай мэдээллийг тэрээр өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан хүргэсэн байна. BBC агентлагийн зүгээс үйл явдлын хүрээнд Твиттерээс тайлбар авах гэж оролдсон ч тэд тайлбар өгөхөөс татгалзжээ.

Төлбөрийг юунд ашиглах талаар тодруулахад, “undo tweet” буюу жиргээг буцаах, уншигчийн төлөвийг идэвхжүүлэх зэрэг нэмэлт үйлчилгээг нээхэд хэрэгтэй гэсэн юм.

Түүнчлэн Элон Маск Твиттер дээрх хуурамч хаягуудыг устгаж, бодит хүмүүсийг л үлдээх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.

Ташрамд дурдахад, Элон Маскийн Твиттерийг худалдан авах ажил энэ жилийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02