Амазон үр хөндүүлэх болон бусад төрлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай ажилчдадаа 4000 хүртэлх ам.доллар олгоно
2022, 5 сарын 4. 16:310

Цахим худалдааны салбарт тэргүүлэгч Амазон компани үр хөндөлт зэрэг амь насанд аюулгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай ажилчдадаа 4000 хүртэлх ам.долларын аяллын зардал олгох болсноо мэдэгджээ.

Учир нь АНУ-д Бүгд найрамдах намын зүгээс үр хөндөлтийг хориглох санал гаргаж байгаа юм. Амазон компанийн хувьд энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд дээрх мэдэгдлээрээ өөрсдийн байр сууринд хатуу зогсохоо илэрхийлсэн байна.

Тэдний ажилчдадаа хүргүүлсэн мэдэгдлээс үзвэл, Амазон компанийн ажилчид өөрийн оршин суудаг газраас 100 милийн радиуст шаардлагатай эмчилгээ, үйлчилгээгээ авч чадахгүйд хүрэх аваас компани тэдэнд энэхүү тэтгэмжийг олгох юм.

Шийдвэр тэдний бүх ажилтныг хамрах бөгөөд Амазон компанид харьяатай ажилладаг л бол аж ахуй нэгж, агуулахын ажилтан байхаас үл хамааран тэтгэмжийг шийдэж өгөх ажээ.

Улмаар энэхүү шийдвэр нь ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих гэнэ.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04