Данийн ачаа тээврийн Maersk компани ОХУ-ын зах зээлийг орхисноор 700 сая ам.долларын алдагдал хүлээжээ
2022, 5 сарын 5. 12:538

Данийн хэвлэл мэдээллийн Ritzaus Bureau агентлагаас лхагва гарагт мэдээлснээр, тус улсын ачаа тээврийн Maersk компани ОХУ-ын зах зээлийг орхих шийдвэр гаргаснаас хойш 2022 оны эхний улиралд л гэхэд даруй 5 тэрбум дани крон буюу 700 орчим сая ам.долларын алдагдал хүлээжээ.

Maersk компанийн хувьд дэлхийн чингэлэгт ачаа тээврийн зургааны нэг хувийг дангаар хариуцдаг юм.

Украин улсад өрнөж буй дайны хүрээнд барууны орнууд ОХУ-ын зах зээлээс гарах болсноор Maersk ч мөн адил шийдвэр гаргаж, ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоон Оросын нутаг дэвсгэр дээрх боомт, агуулах, хөргүүрт агуулах зэрэг бүх хөрөнгөө худалдаалахаар хичээж байгаа ажээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Сорен Скоуын мэдэгдсэнээр, “Бид энэхүү салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанитай хэлэлцээр хийж байгаа. Гэхдээ энэ бол үнэхээр ярвигтай нөхцөл юм. Бидний зүгээс тэдний эсрэг тогтоож буй хоригийг баримтлах ёстой бөгөөд миний үзэж байгаагаар, энэ бүхэнд тодорхой хугацаа шаардлагатай” гэсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
14
3
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 8 сэтгэгдэл
202.21.105.6
   /
2022, 5 сарын 7. 22:45

Хохь нь гэдэг юм даа барууны өлөн бөөснүүд

иршэг
66.181.187.37
   /
2022, 5 сарын 6. 22:42

цусаар будагдсан мөнгө олохгүй байгаа энэ компанид баяр хүргье.KFC Оросоос гараагүй байгаа Ritter sport гэх мэт компанийн барааг авахгүй бай

64.119.27.166
   /
2022, 5 сарын 7. 13:30

Хуч чи чи өөрөө цуст украин муу нацист

0 0
Баясаа
160.39.22.199
   /
2022, 5 сарын 6. 20:04

Путин хийсэн үйлдлдээ харамсаж бантаж баыгаа м шг ээ хорт хавдр бус космэтк хагхлгаанд ороод үхсн гж зарлгдаад үлдсн насаа нуугдж өнгрөөнө байх

66.181.186.21
   /
2022, 5 сарын 6. 23:26

Эргүү ац

1 0
Za Joomoo hudalaa buraad.
192.82.93.13
   /
2022, 5 сарын 6. 21:16

Putin harin tun zov yum hiisen shuu. Fashist banderuudiig darah ni zovoo. Harin ene baruuniihan bol hohin gej heliy ho.

2 0
66.181.161.21
   /
2022, 5 сарын 6. 13:26

Эдний бүх юмыг орос худалдаж авахгүй шууд хурааж авах нь зөв

202.126.89.103
   /
2022, 5 сарын 6. 0:08

Оросын эсрэг биш өөрийнхөө эсрэг

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02