БНХАУ-ын Ханжоу хотноо болох байсан “Азийн наадам”-ыг хойшлуулахаар болжээ
2022, 5 сарын 7. 8:370

Ирэх есдүгээр сард Хятадын Ханжоу хотод зохион байгуулагдах байсан Азийн спортын наадам хойшилсон тухай Хятадын төв телевиз орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлэв.

"Ханжоу хотод есдүгээр сарын 10-наас 25-ны хооронд зохион байгуулагдах байсан Азийн 19-р наадмыг хойшлуулах болсныг Азийн Олимпийн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр мэдэгдлээ" хэмээн CCTV суваг онцолжээ. Тус мэдээнд дурдаснаар "Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ зохион байгуулагдах огноог хараахан товлоогүй байгаа гээд, тун удахгүй товлох болно" хэмээн нэмэлт тайлбар хийсэн байна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд БНХАУ-д цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй тул тус улсын засгийн газрын зүгээс халдварын голомт илэрсэн бүс нутгуудад хөл хорионы хатуу бодлого хэрэгжүүлсээр байгаа билээ. Тиймээс олон нийт ч Ханжоугийн Азийн наадмыг хойшлуулж болзошгүй хэмээн таамаглаж байсан юм. Ханжоу хот нь хатуу хөл хорионы дэглэм үргэлжилж буй Шанхайгаас 180 км-ийн зайд оршдог аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02