НҮБ-ын ХХААБ: Украинд дэд бүтэц сүйдсний улмаас 25 сая тонн үр тариа экспортод гарах боломжгүй болжээ
2022, 5 сарын 7. 8:430

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын (ХХААБ) албан тушаалтан орон нутгийн цагаар 6-ны өдөр хэлэхдээ, дэд бүтэц эвдэрч сүйдсний улмаас Украинаас 25 сая тонн орчим үр тариа экспортод гарах боломжгүй болоод байгаа тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

НҮБ-ын Женев хот дахь төв оффис дээр болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын ХХААБ-ын зах зээл, худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн Жозеф Шмидхубер "хэдийгээр дайны хүнд хэцүү цаг үе боловч ургац хураалтын байдал тийм ч муу харагдахгүй байна" хэмээн цохон тэмдэглэв.

"Гэвч дэд бүтэц сүйдэж, таваарын боомтууд хаагдсаны улмаас экспортод гаргах боломжтой 25 сая тонн үр тариа Украинаас гарч чадахгүйд хүрээд буй хачирхалтай нөхцөл байдлын гэрч болж байна" гэж тэрээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тэрээр мөн дайны хор уршгаар үр тарианы зарим агуулах сүйдсэн гэх мэдээллүүд ч бас санаа зовоож байна гэжээ.

Дайны өмнө Украин улс нь дэлхийн үр тарианы нийлүүлэлтэд гол үүрэг гүйцэтгэдэг байсан ба эрдэнэ шишийн экспортоор дэлхийд дөрөвт, улаан буудайн экспортоор зургаадугаарт жагсдаг байв.

Гэвч өнгөрөгч хоёрдугаар сард ОХУ түрэмгийлсэн нь Украины хүнсний экспортод ихээхэн хохирол учруулаад байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
2
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57