Энэтхэг улс экспортдоо хориг тогтоож магадгүй болсноор дэлхий дахинаа хөвөнгийн үнэ эрчимтэй өсөж байна
2022, 5 сарын 10. 12:482

АНУ-д тариалангийн талбайнууд ганд гачигдаж, хөвөнгийн экспортоороо дэлхий зах зээлийг тэргүүлдэг Энэтхэг улс экспортын бараа бүтээгдэхүүндээ хэсэг хугацаанд хориг тогтоож магадгүй нөхцөл үүссэний улмаас дэлхий дахинаа хөвөн сүүлийн 11 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнээр худалдаалагдах болжээ.

Тавдугаар сард л гэхэд нэг фунт хөвөнгийн үнэ 155.95 центэд хүрсэн байна. Энэ нь өнгөрөгч сартай харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт бол 2021 оны сүүлтэй харьцуулахад даруй 30 хувийн өсөлттэй үнэлгээ ажээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар хөвөнгийн үнэ буурах төлөвгүй байгаа бөгөөд цаашид ч өсөж магадгүй гэнэ. Учир нь дэлхийн хөвөнгийн экспортын 10 гаруй хувийг дангаар хариуцдаг Энэтхэг улс бараа бүтээгдэхүүний экспортоо түр хугацаанд зогсоож магадгүй нөхцөл үүссэн байна. Улмаар дөрөвдүгээр сард Индонез улс далдуу модны тос экспортдоо хориг тогтоож, дэлхий дахинаа бүх төрлийн ургамлын тосны үнэ өссөнтэй ижил үйл явдал болж магадгүй болжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
2
2
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.61
   /
2022, 5 сарын 12. 18:32

Энэтхэгийн зөв

Эрэгцүүлэл
202.126.89.12
   /
2022, 5 сарын 11. 10:12

Улс болгон өөрийн эрх ашигийг төлөө хоригтой л байх ёстой

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02