Шри Ланка: Эдийн засгийн хямралаас үүдэн ерөнхий сайд Махинда Ражапакса огцорлоо
2022, 5 сарын 10. 17:080

Шри Ланка улсад нүүрлээд буй эдийн засгийн хямрал улам дордож байгаагаас үүдэн тус улсын ерөнхий сайд Махинда Ражапакса огцрох хүсэлтээ өргөн барьжээ.

Даваа гарагт нийслэл Коломбо хотноо засгийн газрыг эсэргүүцэгчид болоод Ражапаксаг дэмжигчид хооронд мөргөлдөөн үүсэж, тайван жагсаал хүчирхийллийн шинжтэй болсноор 5 хүн амиа алдаж, 190 гаруй хүн бэртэж гэмтсэний дараа тэр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Жагсаал зохион байгуулагч нарын зүгээс төв талбайдаа цуглаж эхэлсэн үеэс л ерөнхийлөгч, ерөнхий сайд болон бусад засгийн газрын гишүүнийг огцрохыг шаардсан ч дөрөвдүгээр сард тус улсын засгийн газрын гишүүд, Төв банкны ерөнхийлөгч л огцорсон юм. Харин ах дүү ерөнхийлөгч, ерөнхий сайд нь суудалдаа үлдээд байсан билээ.

Sri Lanka MP among five killed as violence escalates | Protests News | Al  Jazeera

Тэгвэл даваа гарагт ерөнхий сайд Махинда Ражапакса өөрийн хүсэлтээр огцорсон байна.

Огцрох хүсэлтээ тэрээр өөрийн дүү, ерөнхийлөгч Готабаяа Ражапаксад өргөн барьсан бөгөөд энэхүү шийдвэрийг гаргаснаар Шри Ланка улс эдийн засгийн хямралаа даван туулахад бага ч атугай нэмэр болно гэж найдаж байгаагаа уламжилжээ.

Ерөнхий сайдын огцрох шийдвэрийг хүлээн авсан жагсагчид улсынхаа төв талбайд цэнгэн бүжиглэж, баяссан юм. Гэвч энэ нь жагсагч нарын хувьд хангалтгүй бөгөөд тэд ерөнхийлөгчийг огцорсон хойно л сая нэг санаа амрах болно гэдгээ мэдэгджээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47