ХААН Банк Монголын “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 12 дахь жилдээ шалгарлаа
5 сарын 12. 17:450766

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) “Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр хамтран ажилладаг шилдэг банкнуудаа шалгаруулдаг бөгөөд Монгол Улсын 2021 оны “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар ХААН Банкийг тодрууллаа. Ингэснээр энэхүү нэр хүндтэй шагналыг бид 12 дахь удаагаа хүртэж байна.

ХААН Банк нь ЕСБХБ-тай 2007 оноос хойш хамтран ажиллаж харилцагчдадаа худалдааны санхүүжилтийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд, олон улсын стандарт, хууль, дүрэмд нийцүүлэн тогтмол үзүүлж ирсэн билээ. Тухайлбал, олон улсын худалдаанд түгээмэл хэрэглэгддэг төлбөр тооцооны хэрэгсэл болох аккредитив, баталгаа, батлан даалт, инкассын үйлчилгээг үзүүлэн олон улсын зах зээлээс хүү болон хугацааны хувьд тааламжтай худалдааны зээлийн эх үүсвэрийг татаж, худалдааны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний цогц шийдлийг санал болгон ажиллаж байна.

Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд бид шууд эх үүсвэр татах боломжтой 20 гаруй банк, “Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын 800 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг. ЕСБХБ-наас ийнхүү үнэлсэн нь Монголд төдийгүй дэлхийн худалдааны санхүүжилтийн салбарт ХААН Банкны оролцоо, хувь нэмэр өсөн нэмэгдэж буйг харуулж байгаа хэрэг юм. Цаашид ч бид хамтрагч байгууллага, харилцагчдын бизнесийн онцлогт нийцсэн худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хурдан, шуурхай, мэргэжлийн түвшинд үзүүлж, зөвлөн ажиллах болно.

ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье.

ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ