
Финлянд улсыг Умард Атлантын эвсэлд (НАТО) гишүүнээр элсэх тухай зарласныг ОХУ-ын засгийн газар эрс эсэргүүцэж, хариу арга хэмжээ авах нь тодорхой хэмээн мэдэгдэв. Швед болон Финлянд улсууд НАТО-д элсэх яриа гарсаар байгаа нь цаашид хоёр улсын хилийн бүсэд цөмийн зэвсгийн хүчээ байршуулж ОХУ цэргийн хариу арга хэмжээ авах магадлал ч мөн нэмэгдэж байна.
Орон нутгийн цагаар 12-ны өдөр CNN агентлагийн мэдээлснээр, "Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё болон Ерөнхий сайд Санна Марин нар НАТО-д элсэхийг дэмжсэн мэдэгдэл нь Финландын гадаад бодлогод эрс өөрчлөлт хийж байна. Энэхүү үйлдлийнхээ хариуцлага, үр дагаврыг мэдэж байгаа гэж бодож байна” хэмээн ОХУ-ын ГХЯ хатуухан мэдэгдэл хийсэн байна. “Үүнтэй холбогдуулан үндэсний аюулгүй байдалд заналхийлэх аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд цэрэг, техникийн болон бусад хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй” гэж мөн нэмж мэдэгджээ.
Мөн өдрийн үдээс өмнө Ерөнхийлөгч Ниниистё болон Ерөнхий сайд Марин нар НАТО-д гишүүнээр элсэхээ албан ёсоор зарлаж хамтарсан мэдэгдэл хийхдээ “Бид НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ цаг алдалгүй хийх ёстой" хэмээсэн билээ. Ингэснээр Финлянд улс 1948 онд төвийг сахих бодлогоо зарласнаас хойш 74 жилийн дараа анх удаагаа уг бодлогоосоо ухарч буй нь энэ юм. Үргэлжлүүлэн “Финлянд улс НАТО-д элсэхээр төлөвлөж буй нь 1947 оны Парисын энх тайвны гэрээ болон 1992 оны Орос-Финляндын харилцааг үндэслэх тухай гэрээг шууд зөрчсөн хэрэг болно” гэж Оросын ГХЯ буруушаажээ.
Финляндын хөрш Швед улс ч мөн 16-ны өдөр НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргах төлөвтэй байгаа нь ОХУ-аас цэргийн өдөөн хатгалга үүсэх аюул нүүрлэх вий хэмээн санаа зовнилыг улам нэмэгдүүлж байна. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Оросын арми 4-ний өдөр Балтийн тэнгист Финлянд, Шведтэй тулгарсан далайн эрэгт орших Калининград хотод цөмийн цэнэгт хошууны довтолгооны дууриамал сургуулилт хийснээ зарлаж, цэргийн хүчээ гайхуулсан байна. Орос хоёр улсын хилийн бүсэд тактикийн цөмийн зэвсгээ байрлуулснаар цөмийн аюул заналхийлж магадгүй гэж тус агентлаг мөн онцлов.
Финлянд, Шведийн НАТО-д элсэхийг АНУ-ын засгийн газар тууштай дэмжиж байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки "Финлянд болон Швед улсууд НАТО-д элсэх хүсэлт гаргавал бид дэмжихэд бэлэн" хэмээн цохон тэмдэглэсэн байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ч мөн тус улсын энэхүү шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж, "Бид Финляндын шийдвэрийг сайшааж байна. Элсэх үйл явц ямар нэгэн саадгүй аль болох хурдан шийдэгдэх болно" гэжээ. Aссошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, тус хоёр улсын НАТО-д элсэх хүсэлтийг ирэх сарын эхээр эцэслэн шийдэх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Asiae
Оросуудад ер нь хэрэг нэг гэрээ хууль дүрэм падлий бдаг юм уу. Украйны нутаг дэвсгэр тусгаар тогтнолын баталгаа өгч гэрээ мэрээ хийж цөмийн зэвсгийг авчаад л дараа нь дайраад л алаад л устгаад л бгаа биз дээ.
Манай Путин дарга энэ тухай сонсоод өмдөндөө баачихман гэсэн
За донгос донгос Путин даргаа. Украйныг барахгүйм бжээж бас Финландыг занаж бн кккк
Дээлтэй хөдөөний малнууд путинтэйгээ цуг далд орцгоо.
Та нарын төгсгөл ирсэн
Чи яг хотынх байж харагдаач ОРК оо.
Хужаагийн шээс минь чи оросыг муулж бхаар шулуухан хятадад дагаар ории гэж уриалаач
Үнэн худлаа бүлтрэх юмдаа манайхыг эзлэх гээд гадныхан орж ирвэл Оросуудаа туслаарай гээд шээсээ савиртал зугтаах бх даа ичихгүй АНУ чинь ирснээр байтал дуусана даа
Оросоос өөр хэн орж ирэх юм малаа.Мөнхөд Оросын бөгс долоож амьдрах гээ чи малаа.
Манай улсыг эзлэн түрэмгийлэхээр гадны цэрэг орж ирэх тохиолдолд тэр нь Орос биш Хятад байх болно шүү дүү минь. Үүнд итгэлтэй байж болно.
Аншли.америкийн хийж байгаа өдөөн хатгалаг тэр 2 т сарматаар бэлэг барих хэрэгтэй
Сармат нисч чадахгүй.
Путин муу УТ-н стратекч үү?! Эсвэл мэдээллэгч зөвлөгч нар нь мулгуу юмнууд бна уу?! Ямарч бсан Путин буланд шахахдаж, орос орон элгээрээ хэвтэх нь тодорхой боллоо.
Финүүдэд оросууд алуулж бсан юу нь укрйан дайчин ард түмэн