Юанийн ам.доллартой тэнцэх ханш унасаар, сүүлийн 19 сарын хамгийн муу үзүүлэлтэд хүрчээ
5 сарын 13. 15:262

Баасан гарагт юанийн ам.доллартой тэнцэх ханш унасаар сүүлийн 19 сарын хугацаан дахь хамгийн муу үзүүлэлтэд хүрчээ. Ингэснээр юанийн ам.доллартой тэнцэх ханш 6 долоо хоног дараалан унаж байгаа юм.

Хятадын мөнгөн тэмдэгтийн ам.доллартой тэнцэх ханш өнгөрөгч дөрвөн долоо хоногийн хугацаанд 6 гаруй хувиар буурсан нь юань шиг тогтмол ханштай мөнгөн дэвсгэртийн хувьд тун гэнэтийн явдал болсон байна.

Тийнхүү өнөөдөр арилжааны зах зээл нээгдэхээс өмнө Хятадын Ардын Банк юанийн ам.долларт тэнцэх ханшийг 6.7898 байхаар тогтоосон ч спот зах зээл дээр нэг ам.долларыг 6.8 юаниар худалдан авах болжээ. Энэ нь 2020 оны есдүгээр сарын 30-наас хойш хамгийн муу үзүүлэлт юм.

Гэвч Британийн Стандарт Чартеред компанийн Хятадын макро стратегийн албыг хариуцсан дарга Бекки Лиюгийн хэлж байгаагаар Хятадын эрх баригчид юанийн ханш ийн унахыг зүгээр л хараад сууж байх шинжтэй байгаа бөгөөд 0-КОВИД бодлогоосоо ухрах янзгүй байгаа гэнэ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Иргэн
103.229.120.134
   /
5 сарын 17. 16:33

Юанийн ханш унаад унаад хаа хүрэх вэ дээ. 20-иод жилийн өмнө л 6.40 орчим байсан биз дээ

Ким цоо
106.102.142.151
   /
5 сарын 13. 20:24

Америк дайны өдөөж өөрийн мөнгөн дэвсгэртийг үнэ цэнэтэй болгоод байдаг.
Одоо Хятад Орос улс дайн хийж үнэлэмжээ өсгөх нь үнэнд нийцэм үү.

Онцлох мэдээ