Питер Сижарто: Оросын газрын тосны хориг Оросоос илүүтэй Унгарт хүчтэй цохилт өгнө
5 сарын 13. 15:550

Унгар улсын Гадаад хэргийн сайд Питер Сижартогийн Испанийн Эль Пайс сонинд өгсөн ярилцлага өчигдөр буюу пүрэв гарагт хэвлэгдэн гарчээ. Ярилцлагад тэрээр Оросын газрын тосны худалдаанд тогтоосон хориг ОХУ-аас илүүтэй Унгар улсад хүчтэй цохилт өгнө хэмээсэн байна.

Түүний өгүүлснээр, “Энэ хориг нь оросуудад биш бидэнд хүчтэй цохилт болох болно. Унгар улс далайд гарцгүй тул бид Оросын газрын тос байгалийн хийнээс хамааралтай оршдог. Европын Комиссоос тавьж байгаа энэ санал манай улсад маш их асуудал дагуулж байна” гэжээ.

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассын бүс рүү цэрэг оруулах тушаал өгснөөр олон улсын зүгээс Оросын эсрэг төрөл бүрийн хориг тогтоох болсон юм. Улмаар энэ сарын 4-ний өдөр Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лэйэн ОХУ-ын эсрэг тогтоох зургаа дахь багц хоригоо танилцуулсан нь Оросын газын тосны нийлүүлэлтийг хамарсан билээ. Тийнхүү Европын Холбооны орнуудыг ойрын зургаан сарын хугацаанд Оросын газрын тосноос бүрэн татгалзахыг зөвлөсөнд зарим орнууд шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ илэрхийлсэн юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
1
0
1
2
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ