
ХБНГУ-ын үндэстэн дамнасан конгломерат корпорац болох Siemens Украин улсад үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн ОХУ-ыг орхих болжээ.
Siemens-ийн хувьд дайн эхэлснээс хойш Орос, Беларусь дахь үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Тэгвэл олон улсын компаниуд Оросын зах зээлээс гарах болсон энэ үед тэд ч мөн адил арга хэмжээ авах болжээ.
Siemens корпорацын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Роланд Бушын мэдэгдсэнээр, “Бид Украин улсад өрнөж буй дайнаас шалтгаалан ОХУ дахь аж үйлдвэрлэлийн болон бизнесийн үйл ажиллагаагаа шат дараатайгаар зогсоохоор шийдвэрлэлээ.
Бидний хувьд 170 жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн зах зээлээ орхиж, энэхүү шийдвэрийг гаргахад тийм ч амархан байсангүй.
Өдгөө бид энэ шийдвэр манай ажилчдад ямар уршиг дагуулахыг үнэлж байгаа бөгөөд бид тэдэнд бүхий л боломжоороо дэмжлэг үзүүлэх болно. Үүний зэрэгцээ бид Украин дахь ард иргэд, ажилчдадаа хүмүүнлэгийн тусламж үзүүлж, энх тайвныг уриалж буй олон улсын эвслүүдтэй нэгдмэл үзэл бодолтой байх болно” гэжээ.
Эх сурвалж: Fox Business
Oorsdoo zah zeelee aldaj hohiron doo.