Криптовалютууд ихээхэн алдагдал хүлээж, Биткоины ханш 30,000 ам.долларт шүргэв
5 сарын 13. 17:440

Тогтвортой коин буюу ханш нь огцом унаж, огцом өсөж байнгын хэлбэлзэлд ороод байдаггүй, ханш нь харьцангуй тогтвортойд тооцогдож байсан TerraUSD(UST) коин өнгөрөгч долоо хоногийн хугацаанд үнэ цэнгийнхээ 99 хувийг алдсанаар криптовлаютын ертөнц хүндхэн байдалд орлоо. Улмаар баасан гарагт бусад коины ханш ч унаж, ихээхэн алдагдал хүлээх болсон байна.

Олон улсын хувьд инфляцын түвшин эрчимтэй нэмэгдэж, улс орнууд бодлогын хүүгээ өсгөх болсноор крипто хөрөнгөө зарах үзэгдэл ч газар авах болсон юм. Тийнхүү Биткоины ханш пүрэв гарагт 25,400 ам.долларт хүрч буцаад өссөн нь криптовалютын эрэлт ямар хэмжээнд байгааг харж болох ажээ.

Харамсалтай нь энэ бүхэн дуусах болоогүйг Аксион Олон Улсын Хөрөнгийн Менежментийн компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Скотти Сию хэлсэн байна.

Түүний өгүүлснээр, “Ойрын хугацаанд криптовалютын ханш бүр л унах болно. Миний бодлоор бид энэ төрлийн уналтыг маш сайн анхааралтай харж байх хэрэгтэй. Ингэснээр сонирхогчид юугаар тоглож байгаагаа мэдрэх юм. Тэгж байж л криптовалютын зах зээл тогтворжино” гэжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ