Украины дайны зардал 2 сар хагасын хугацаанд 8.3 тэрбум ам.долларт хүрчээ
5 сарын 13. 18:2010

Украин улс ОХУ эзлэн түрэмгийлснээс хойш өнөөг хүртэл зэвсэг худалдан авах, дүрвэгсдийг дэмжихэд 8,3 тэрбум ам.доллар зарцуулсан тухайгаа зарлахын ялдамд олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжлэг хүсчээ.

Украины Сангийн сайд Серхи Марченко орон нутгийн цагаар 12-ны өдөр Ройтерс агентлагт хэлэхдээ, ОХУ түрэмгийлснээс хойш зэвсэг худалдан авах, хадгалах, дотоодын дүрвэгсдэд яаралтай тусламж үзүүлэх зорилгоор 8 тэрбум 300 сая ам.доллар зарцуулаад байгаагаа онцолсон байна. Ингэснээр Украин улс энэ удаагийн дайны зардлыг анх удаа олон нийтэд ил болгож байгаа нь энэ юм. Өнгөрсөн онд Украины засгийн газрын жилийн зарлага 62,28 тэрбум ам.доллар байсан гэж тооцоход сүүлийн хоёр сар хагасын хугацаанд жилийн төсвийн наймны нэг орчмыг зарцуулсан гэсэн үг болж таарч байна.

Дайны зардлыг нөхөхийн тулд хөгжлийн анхны төсвийг гаргах ёстой гэж Марченко тайлбарлав. Түүнчлэн яаралтай тусламжийн зардалд олон тэрбум ам.доллар урссаар байх тул гадаадын тусламж яаралтай авах шаардлагатай байгааг онцоллоо. Өнгөрөгч 2-р сараас 4-р сарыг өнгөртөл гурван сарын хугацаанд гадаад хөрөнгийн хэмжээ гадны орнуудаас ирсэн 81 сая ам.долларын буцалтгүй тусламжийг оруулаад 5.4 тэрбум ам.доллар болсон гэв.

Украины тал Олон улсын валютын сангаас (ОУВС) зээлжих тусгай эрх авах зэргээр гадаад санхүүжилтийн янз бүрийн зохицуулалтын талаар хэлэлцэж байгаагаа дурдсан байна. "Яг одоо Сангийн яам олон улсын түншүүдтэй хэлэлцээр хийж байгаа ба “Их 7”-ын орнууд Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар мөн хэлэлцэж байгаа" гэж сайд Марченко хэлэв. Зээлжих тусгай эрх хэрэгжиж эхэлснээр ОУВС-аас санхүүжилт авч, тэр хэмжээгээр гадаад валютын орох урсгал нэмэгдэж, албан нөөцийг өсгөх боломж бүрддэг аж.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
2
2
1
1
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 10 сэтгэгдэл
Зочин
139.5.218.245
   /
5 сарын 16. 18:18

Ромын Пап Франциско "Украйны дайныг НАТО өдөөсөн" гэж шууд мэдэгдсэн нь барууныхны иргэдэд ихийг ухааруулсан гэнэ! Гэгээрсэн, барууны оюун санааны удирдагч энэ том ламтан хэнээс ч хамаарлгүйгээр үнэнийг хэлсэн нь Европ дахь НАТО гэх цэргийн эвслийн багийг хуулж үнэн төрхийг илчлэв!

Иргэн
139.5.218.245
   /
5 сарын 16. 18:14

Энэ бол НАТО өдөөсөн дайн! Эзлэн түрэмгийлэх биш, Донбассыг Украйны нацистуудын түрэмгиыллээс чөлөөлөх, улсаа НАТО-ийн цөмийн аюулаас хамгаалах дайн!

Энхдоржхүүшүүдээ
   /
5 сарын 14. 18:59

Ok

Минжкаа
   /
5 сарын 16. 10:54

ok

0 0
Гочоо
202.126.88.132
   /
5 сарын 14. 11:36

Явж явж Орос энэ дайнд ялагдах юм шгээ. Украйн сайн муу ч газар шорооо, тусгаар тогнолоо хамгаалж бгаа улс. Гол н украйнд дэлхийн хамгийн хөгжилтэй ч улсууд туслаж бн. Орсыг бол Вэнэсүэл юмүү хааш юм. Украйн Крим-г ч буцааж авч магдүй

Баяр
202.55.188.46
   /
5 сарын 16. 16:40

Бодитоор харахад л оросууд хэцүү л байх шиг орос ялна гээд байгаа нөхөд л очиж туслахгүй юм бол

1 1
Зочин
66.181.161.26
   /
5 сарын 15. 22:29

Орос ялах болно.

1 1
Зориг
66.181.161.10
   /
5 сарын 14. 17:26

Угаасаа тэгнэ ээ. Орос дуусна

2 2
202.126.89.7
   /
5 сарын 14. 22:38

Тийм ээ оросууд сөнөнө.

1 1
зочин
202.9.46.69
   /
5 сарын 14. 19:56

Орос ялна. Тэнэг хохолууд удахгүй АНУ-с даа хаягдаж сүйрнэ..

3 1
Онцлох мэдээ