
CNN агентлагийн 12-ны өдөр мэдээлснээр, ОХУ Украины газар нутгаас дээрэмдсэн үр тариагаа Крымээр дамжуулан Газар дундын тэнгисийн эрэг дагуух орнуудад их хэмжээгээр экспортлохыг оролдож байгаа талаар онцолжээ.
Украин улсын зүгээс энэ талаар хөрш орнууддаа урьдчилан мэдэгдсэний дараа уг үр тариаг ачсан ачааны хөлөг онгоцуудыг улс орнууд хилээр нэвтрүүлэхийг хориглох арга хэмжээ авч эхэлжээ. Гэвч үр тарианы гарал үүслийг нуун дарагдуулах зорилгоор өөр хөлөг онгоцонд шилжүүлэн дахин экспортлох оролдлого хийх магадлалтай хэмээн үзэж байгаа аж.
CNN агентлагийн мэдээлснээр, 30 мянга орчим тонн үр тариа ачсан ачааны хөлөг дөрөвдүгээр сарын сүүлчээр Севастополь хотоос хөдөлж, Босфорын хоолойг гатлан Египетийн хойд хэсэг болох Александриа руу явсан ч хилээр нэвтрэхийг нь зөвшөөрөөгүй байна. Ингээд Ливаны нийслэл Бейрут руу нэвтрэхийг нь мөн хориглосны дараа уг хөлөг Сирийн баруун хойд хэсэгт орших Латакиад байгаа нь тодорхой болжээ.
Оросууд Украин руу довтолсон нь дэлхийн үр тарианы зах зээлийг хүндхэн байдалд оруулаад байгаа билээ. Дайн, ган гачигтай холбоотойгоор улаан буудайн үйлдвэрлэл энэ жил багагүй хэмжээгээр буурах төлөвтэй байна.
Саяхан хиймэл дагуулын мэдээллийн шинжилгээний Keiros компани хиймэл дагуулын зургийн шинжилгээнд үндэслэн энэ онд Украин улс 21 сая тонн улаан буудай үйлдвэрлэнэ гэж таамаглажээ. Энэ нь сүүлийн таван жилийн дунджаас 23 хувиар, өнгөрсөн оны 33 сая тонноос даруй 35 хувиар буурсан үзүүлэлт юм.
Украин өнгөрсөн онд 20 сая тонн улаан буудай экспортолж, дэлхийн 6 дахь том улаан буудай экспортлогч орон болж байсан билээ.
Эх сурвалж: JoongAng
Барууныхан молдаваар дамжуулаад вагон вагоноор зоож зөрдөг бүрт урт цуваа түгжирч байна. АНУ бас хоцрохгүй Украины 20 сая буудайн нөөцийг авахаар санаархаж шүлсээ гоожуулж байгаа
Орос ч ичих нүүрээ барлаа л даа
АНУ тэргүүтэй барууныхан Украйнтай нийлж Оросыг гутаах гэж мөн ч их худал солиорч тархи угаах юм. Энэнд итгэж суудаг тэнэг орк шиг хүмүүс бас байдаг юм байна..
Muu
Zuv
Очоод харчихсан юм шиг золбин мэдээнд итгэдэг юм гэж юу байдаг юм орос будааны орон.бид ч авдагийг мэддэгүй юм уу
Нүдний булай юм аа танай согтуу иванууд
Укриан Европд л өгөхгүй бол далайд асгасан ч яадаг юм . Лус баярална
Орос украйны тариаг сэмхэн ороод хулгай хийчихсэн юм уу?Дайнд олзолсон олзоо буудайн хомостолд орж өлссөн улсад хүргэж өгч байна.Авахгүй бол өлсөөд л байж байна биз.
Эзэлсэн газраасаа үр тариа гаргахад яагаад хулгайлсан болдог билээ. Украйнчууд харин 30 жил хийн хоолойноос хулгай хийсэн дээ